ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнханд романтик үйл явдал тохионо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Санхүүгийн байдал нь амжилттай байна. Оргилсон эрч хүчээ чухал төслийг дуусгахад зарцуул. Хувийн амьдралд нь хайр гарч ирнэ. Болзоо, бэлэг сэлтэд зориулах зардлаа төсөвтэйгөө уялдуулаарай. Од эрхэс хэт сульдахаас болгоомжлохыг зөвлөжээ.

Үхэр

Өдөр тутмынх ч гэсэн чухал баримт бичигтэй ажиллана. Хуваариа шалгаж, хэт их ачаалал авахаас зайлсхий. Хуучны романтик мэдрэмж сэдэрч магадгүй. Эрүүл мэнддээ анхаараарай.

Ихэр

Уран бүтээл, хоббигоороо мөнгө олоход тохиромжтой өдөр. Эдийн засгийн амжилт хүлээж байна. Хайр сэтгэлийн хувьд таатай өдөр. Эрч хүч хангалттай хүрэх ч суугаа ажлынхаа хооронд завсарлага авахаа мартуузай.

Мэлхий

Хайр сэтгэлийн харилцааны хувьд чухал шийдвэр гаргахыг хүлээж байна. Ажлын үр дүнгээ дүгнэхэд  тохиромжтой. Ажлын байртай холбоотой асуудал шийдэх хэрэг гарч магадгүй. Сэтгэл зүйн хувьд ядарч магадгүй тул сайтар амраад ав.

Арслан

Ажил төрлийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэх ховор боломж тохионо. Хамгийн гол нь нөлөөнийхөө хүрээг зөв үнэлэх хэрэгтэй. Удирдлагатайгаа маргах хэрэггүй. Романтик үйл явдал тохионо.

Охин

Хайртай хүнтэйгээ тайван ярилцахад таатай өдөр. Санхүүгийн асуудал чухлаар тавигдана. Сар дуустал санхүүгийн байдлаа сайжруулах боломж бий. Хуучин тохиролцоо, харилцаа холбоогоо шалгаарай.

Жинлүүр

Өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлж, өөрийнхөө хил хязгаарыг тогтоох цаг нь болжээ. Үл хөдлөх хөрөнгө болон томоохон санхүүтэй холбоотой ажил нь бүтэмжтэй байна. Хуучин танилынхаа сонирхлыг татаж магадгүй.

Хилэнц

Ажил төрлийн хувьд танаас дээд зэргийн сахилга бат шаардана. Карьерын амбиц, хувийн үүрэг хариуцлагынхаа тэнцвэрийг олоорой. Хосууд эргэлзээтэй нүүр тулж болзошгүй. Хайртай хүндээ ажлынхаа стрессийг гаргах хэрэггүй.

Нум

Гадаад харилцаа холбоо, гаднын компаниудтай харилцах асуудал чухал болно. Нөөц боломжоо зөв удирдвал амжилт ирнэ. Хосууд ирээдүйн төлөвлөгөөгөө зохионо. Нойрны чанартаа анхаараарай.

Матар

Карьер болон хувийн амбицаа тэнцвэржүүлэхийг од эрхэс шаардаж байна. Хамт олонтойгоо харилцах харилцаандаа анхаар. Гэр бүлийн холбоогоо бэхжүүлэх тохиромжтой. Хайртай хүмүүстээ анхаарал халамж тавиарай.

Хумх

Аялал, томилолт, олны өмнө үг хэлэхэд амжилттай. Таны санааг сонсож, удирдлагын зүгээс дэмжинэ. Хосуудыг чухал яриа хүлээж байна. Та эрч хүчээр дүүрэн ч өөрт тухтай хэмнэлээ барьж, ачааллаас зүйлсхий.

Загас

Нүүдэл, засвартай холбоотой ажил гарч магадгүй. Томоохон санаануудаа бодит байдалтай нийцүүлэхийг хичээ. Олон нийтийн арга хэмжээнд оролцохыг од эрхэс зөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top