Еврог хэрхэн аврах вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26


Нийтлэлч Paul Krugman  

Орчуулагч З.Бат

Нобелийн шагналт эрдэмтэн Паул Кругманий бичсэн “Хямралаас гарах гарц” /2012/ электрон номноос “Еврог хэрхэн аврах вэ” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

Евро хэмээх мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан нь маш том алдаа байсан юм. Тэглээ гээд евро амьд гарах боломжтой. Тэгэхийн тулд европчууд хямралын учир шалтгааныг ойлгож мэдэн, илүү их үнийн өсөлтийг /инфляц/ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

 

Сүүлийн 60 жил Европ дайн дажинд  нэрвэгдэн салж сарнисан тивээ эдийн засгийн нягтралын /интеграцийн/ замаар мөнхийн энх тайван болон ардчилалын замыг олох хосгүй туршилт хийсээр байна. Дэлхий тэр чигтээ уг туршилт амжилттай болохыг хүсэж байна. Учир нь амжилтгүй болсон тохиолдолд бүх нийтээрээ хохирол амсах юм. Өнөөдрийн байр сууринаас дүгнэхэд Нэгдсэн европын тухай бодол санаа нь  нэгдсэн мөнгөн тэмдэгтийн тухай төвөгтэй ойлголтыг төрүүлсэн юм.

Европын элитүүдэд нэгдэл бүтээх санаандаа  автагдан нэгдсэн мөнгөн тэмдэгтийн сайн талыг дэвэргэн дүрслээд, харин сөрөг үр дүнгийн талаарх бодлыг салхинд хийсгэж орхисон юм. Урьд өмнө Өмнөд Европын орнууд Германыг бодвол хамаагүй өндөр хүү зээл авахдаа төлдөг байсан . Учир нь хөрөнгө оруулагчид тухай улс орнуудын төлбөрийн чадвар буурах эсвэл дампуурах эрдслийн төлбөр гэсэн нэмэгдлийг шаарддаг байсан аж. Евро хэмээх мөнгөн тэмдэгт гарснаас хойг уг нэмэгдэл багассаар алга болсон. Испани, Италийн бүүр Грекийн өрийн бичиг Германы өрийн бичиг шиг “баталгаатай” мэт арилжаалагдаж эхэлсэн. Ингэж өмнөд европынхон “хямд” мөнгөтэй золгосон юм. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн огцом өсөлт бий болж, тэр нь удалгүй эрсдэлтэй хөөс болтлоо өөрчлөгдсөн билээ. Евро гүйлгээнд орсноос хойш эхний 10 жилийн хугацаанд өмнөд европын орнуудад хөдөлмөрийн хөлс 35 хувиар нэмэгдсэн. /Германд зөвхөн 9 хувиар нэмэгдсэн байдаг. Орч./ харин үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар багасаж, сүүлдээ тус орнуудын импортын хэмжээ экспортоосоо хамаагүй давамгайлж, гадны капитал ихээр авах нь нэмэгдсэн.  Европын хямралыг зарим нэгэн орон төсвийн зардлаа хянаж чадаагүйгээс болсон гэж бодох нь өөрсдийгөө хуурч байгаатай адил юм. Өнөөдөр Грекээс төсвөө хянахыг шаардах зөв боловч Грекийн хөгжлийн түүх тийм амархан зүйл биш юм.  Жишээ нь хямралаас өмнө Ирландийн төсвийн орлого зардлаасаа давж улсын өр өндөр байгаагүй. Мөн Испани ч гэсэн төсвийн илүүдэлтэй мөн бага өртэй байсан. Харамсалтай нь Европын гол улс төрчид, түүний хамгийн түрүүнд Германчууд болон Европын төв банкныхан болон санхүүгийг уур амьсгалыг тогтоогчид маань эрхи эргүүлж байгаа мэт хууран мэхлэлтээ давтсаар байна.  Хямралд автагдсан улсууд нүгэл хийсэн учир нүглээ цайруулах үүрэгтэй.  Энэ бол европ тивийн асуудлыг шийдэх хамгийн буруу байр суурь. Евро хэмээх мөнгөн тэмдэгт хямралыг төрүүлсэн.  Еврогийн бүсийг бүхэлд нь авч үзвэл тийм ч муу харагдахүй байна.  Гэвч европ нь бүтэн цул зүйл биш юм.  Яагаад гэвэл европ нь өөр өөрийн улсын төсөвтэй /нэгдсэн төсвийн бодлогогүй/. Өөр өөрийн ажиллах хүчний зах зээлтэй /ажиллах хүч уян хатан, хурдан хөдлөх боломжгүй/ улс орнуудын цуглуулга билээ. Харин эдгээр улсуудад өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт байхгүй байгаа юм. Яг энэ байдал хямралын өдөөгч болсон байна.  Еврогийн хямралын бэлгэ тэмдэг болсон Испанийг жишээ болгон авч үзье.  Төсвийн асуудлыг түр хойш нь тавьчихъя.  Испани жинхэнэ асуудал бол /түүнээс бусад асуудал урган гарч байгаа юм/ зардал болон үнийг буулган засахад оршино. Гэвч Испани болон бусад хямралд нэрвэгдсэн улсуудад өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт үгүй.  Ийм учир зардлаа багасгахын тул тэд цалин хөлсийг бага байлгаж олон жил өндөр хэмжээний ажилгүйдлийг тэвчих болоод байгаа юм. Уг нь бол улс орнуудын ийм үеийг инфляци болон эдийн засгийн өсөлтийг хосуулан, ингэснээр бодит өрийн дарамтыг багасгах бодлого явуулдаг.   Гэвч евогийн бүсийн улсуудад ингэх үүд хаалттай учир олон жил үргэлжлэх дефлаци /Бараа бүтээгдэхүүн/-ийн  зардлаа багасгахын тул тэд цалин хөлсийг бага байлгаж олон жил өндөр хэмжээний ажилгүйдлийг тэвчих болоод байгаа юм. Уг нь бол улс орнуудын ийм үеийг инфляци болон эдийн засгийн өсөлтийг хосуулан, ингэснээо бодит өрийн дарамтыг багасгах бодлого явуулдаг. Гэвч еврогийн бүсийн улсуудад ингэх үүд хаалттай учир олон жил үргэлжлэх дефляци /Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийн бууралт/ болон эдийн засгийн зогсолтод орох тавилантай болоод байна. Ийм учир хувийн хөрөнгө оруулагчид эдгээр улсуудыг өрөө төлөх хүсэлтэй болоод чадвартай байгаад эргэлзэж байгаа аж.

Авран хамгаалахад зориулагдсан гурван алхам

Нэгд.  Европын холбоо алхам хойшилж  улс болгон өөрийн мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд оруулсан дээр гэж зөвлөх нь тийм оновчтой зүйл биш. Нэн түрүүнд европчууд нэгдсэн байр суурьтой үймээн сандаргааны дайралтын эсрэг зогсох шаардлагатай. Хамгийн амархан шийдэл бол европын төв банк хямралд орсон улсуудын өрийн худалдан авахаар илэрхийлэгдэнэ.

Хоёрт. Гадаад худалдааны өндөр хомсдолтой орнууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж бий болгох замыг сонгох хэрэгтэй болно. Худалдааны илүүдэлтэй орнууд түр хугацааны дотоод зах зээл дээрээ европын бусад улс орноо бараа бүтээглэхүүн авах хэрэглээг нэмэгдүүлэх ёстой. Үүнээс гадна эдгээр улсууд 3-4 хувийн зохистой үнийг өсөлтийг бий болгосноор худалдааны алдагдалтай улсуудын өндөр үнэ өртөгтэй дефляцийн дарамтаас нь хуваалцах. Тэгэхээр европын төв банкнаас мөнгөн бодлого өссөн нэмэгдүүлэхээс гадна Герамны болон зарим нэгэн жижиг орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлого явуулах шаардлагатай. Европын Төв банкны шинэ ерөнхийлөгч, Италийн иргэн Марио Драгхи: Европын Төв банк хувийн банкуудад европын улсуудын өрийн бичгийг барьцаалан мөнгө зээлүүлнэ гэж мэдэгдснээр анхны алхам хийгдлээ гэж ойлгож байна. Тэглээ ч гэсэн онцгой тохиолдол болох Грек, Португали, Ирланд хувийн хөрөнгийн зах зээлээс тусгаарлагдсан байдалтай байгаа. Тэд зөвхөн Олон улсын валютын сан, Европын Төв банк болон европын тэргүүлэх гүрнүүдийн “TROIKA”-ийн зээлийг харахаас өөр аргагүй байна.

Эдийн засаг бол ёс суртахууны ёогт үлгэр биш

Харамсалтай нь „TROIKA“ маш хожуу, маш бага мөнгө гаргаж байна. Уг мөнгөний хариуд хямарсан улсууд шууд зардлаа хатуу хасаж татвараа нэмэх бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Уг хатуу арга хэмжээнүүд нь зорилгондоо хүрэхээс өмнө төсвийн алдагдалтай эдийн засгийн боомилж татварын орлогыг бууруулж байна. Үүний зэрэгцээ төсвийн хомсдолтой орнуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлого авагдахгүй байна. Европын олонх улс төрчид асуудлыг “Грекжүүлж” төсвийн алдагдалтай бүх улс орнуудыг төсвөө хянаж чадаагүй учир хямралд орсон гэж үзээд байна. Үрэлгэн зангаасаа болж хямарсан учир  хямралаас гарна гээд байна. Энэ нь эдийн засгийг ёс суртахууы ёгт үлгэр гэж  авч үзсэнтэй адил юм. Ёс суртахууны тухайд бол эдгээр орнуудын ихэнх нь “Хийгээгүй нүглийнхээ” төлөө шийтгэл хүлээгээд байгаа юм!

 З.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top