Нийслэлийн Ардчилсан намын хорооноос сонгуульд оролцох талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өчигдөр Нийслэлийн АН хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулсан юм. Ингэхдээ Нийслэлийн намын хорооны удирдах зөвлөлийн саналаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг намын хорооноосоо НИТХ-д жагсаалтын нэгээс нэр дэвшүүлэхээр дэмжжээ.
Харин Нийслэлийн АН-ын хорооны дарга Ш.Түвдэндорж удирдлага гэдэг үүднээсээ УИХ-ын сонгуулийн нэрсийн жагсаалтанд миний нэр байгаа. Намын даргын хувьд тэр энэ гэж сонгоогүй байна гэв.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: "Энэ удаагийн нийслэлийн сонгуульд ялна гэсэн итгэл байна. Өнөөгийн Улаанбаатар хотын байдал ямар байгаа билээ. Энэ удирдаж байгаа байдал нь нийслэлийн ажилд таарахгүй байна. МАН нийслэлийг ер гаруй жил удирдсан түүхтэй.
Манай нийслэлийн намын хорооны хурал сэтгэл хөдлөм хурал болсон. Намынхаа ялалтыг хангах үүднээс зарим гишүүд хувийнхаа ашиг сонирхлыг татаж авсан. Ийм улс төрийн хариуцлагатай хурлыг хараагүй. Өөрөөр хэлбэл ҮЗХ-ны хурал ч гэсэн тийм болох байх гэж итгэж байна.
Гэр хорооллын асуудал намайг АН-ын ИТХ-ын жагсаалтыг тэргүүлж оролцох гол түлхэц болсон. Үнэндээ нийслэлд маш том өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Энэ өөрчлөлтийн эхлэл нь гэр хорооллыг барилгажуулах явдал" гэлээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )