Дээд шүүх нэр дэвшигчдэд 1014 тодорхойлолт гаргаж өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Улсын Дээд шүүх Улсын Их хурал болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн өр төлбөргүй болох тодорхойлолтыг олгожээ.

Энэ хүрээнд шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  улсын хэмжээнд тавдугаар 14-30-ны хооронд ажлын 13, амралтын 4 өдөр, нийт 204 цаг ажилласан байна. Дээрх хугацаанд   Улсын Дээд шүүхийн 9, Нийслэлийн шүүхийн 22, Багануур дүүргийн шүүхийн 3, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн шүүхийн тус бүр 4, Сонгинохайрхан, Сүхбаатар, Багахангай-Налайх дүүргийн шүүх тус бүр 2,   Чингэлтэй дүүргийн шүүхийн 5, орон нутгийн шүүхийн тус бүр 2, орон нутаг дахь шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албаны тус бүр 2, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2 нийт  155   хүн энэ тодорхойлолтыг олгох ажилд лавлагаа гарган ажиллажээ.

Харин нийт дүнгээр нь авч үзвэл, Монгол Улсын хэмжээнд шүүхийн 99, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 56, нийт 155 хүн 17 хоног 204 цаг ажиллаж, 1016 нэр дэвшигчийн мэдүүлэгт 2700 лавлагааг 2002-2012 оны байдлаар хийж 1014 тодорхойлолт гаргаж өгсөн байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top