И.Нарантуяа нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын 2012 оны сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх,Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй И.Нарантуяа өчигдөр тойргийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч тойргийн хорооноос үнэмлэхээ гардан авсан өдрөөсөө сурталчилгаагаа  эхлүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” уриан дор  зангидагдаж буй Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг олон нийтэд таниулах ажлаа эхлэх боломж И.Нарантуяад бүрдлээ. И.Нарантуяагийн хувьд Монголын улс төрд хэдийнэ танил болсон улс төрч эмэгтэйчүүдийн нэг. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх  захирлаар ажиллаж буй тэрээр Монголын нийгмийн өөрчлөх, ардчилал ёс тогтоох үйл хэрэгт тууштай зүтгэх нэгэн гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч АН итгэл хүлээлгэн УИХ-ын сонгуульд Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшүүлсэн юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top