Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Ким Сон Хваны урилгаар тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 1-ны хугацаанд тус улсад албан ёсны айлчлал хийгээд иржээ. Айлчлалын үеэр хоёр улсын гадаад харилцаа болоод хоёр орны ард түмний хувьд ихээхэн ач холбогдолтой асуудлын талаар хэлэлцжээ. Энэ талаар өнөөдөр Г.Занданшатар сайд Гадаад харилцааны яаманд мэдээлэл хийсэн бөгөөд “Хоёр улсын хооронд зорчих виз олгох, сунгахад хөнгөвчлөх болсон нь цаашид визгүй зорчих ажлын эхлэл болж байна” гэдгийг онцолж байлаа.
Мөн БНСУ болон Монгол Улсын хооронд иргэдийн зорчих урсгал улам бүр нэмэгдэж байгаа тул зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Тухайлбал:
Дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухайд БНСУ-ын тал бэлэн гэдгээ илэрхийлсэн бол Монгол Улсаас Засгийн газрын хуралдаанаар баталснаар хэрэгжиж эхлэх гэнэ. Тиймээс Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ асуудлыг Засгийн газарт шуурхай танилцуулж, ойрын хугацаанд шийдвэрлүүлэх тухайгаа хэлэв.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )