МАН-аас СХД-т нэр дэвшигч Д.Сумъяабазар захын хорооллын иргэдтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАН-аас Сонгинхайрхан дүүрэгт нэр дэвшигч ­­­­­­­­­­­ НИТХ-ын гишүүн Д.Сумъяабазар өнөөдөр өглөө 7.00 цагаас эхлэн тус дүүргийн “Ханын материал"-ын чиглэлийн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж тэдэнтэй хамт автобусаар үйлчлүүллээ.

Ингэхдээ тэрээр СХД-т  тулгамдаж байгаа асуудал болон нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдлыг газар дээр нь очиж танилцсан юм. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд тийм ч сэтгэл хангалуун биш байдаг талаараа нэр дэвшигчид хэлж байлаа.

Энэ тал дээр нэр дэвшигч маань хэлэхдээ “ Ирэх дөрвөн жилд нийслэл хотод маань болон манай СХД-т тулгамдаад байгаа гол асуудлуудын нэг болсон энэхүү нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирах болно” гэдгийг иргэдэд амаллаа.

Нийслэлийн иргэдийн тэр тусмаа СХД-ийн гол үйлчилгээ болсон нийтийн тээврийн үйлчилгээний байр байдалтай газар дээр нь ирж өөрийн биеэр танилцан иргэдтэй хамт үйлчлүүлсэн нэр дэвшигч Д.Сумъяабазарт иргэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

А.ТЭМҮР

Top