Аварга Д.Сумъяабазар тойрогтоо ажиллалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Хотын хөгжил хотын тээврээс эхлэнэ

МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч ­­­­­­­­­­­ НИТХ-ын гишүүн Д.Сумъяабазар өнөөдөр өглөө 7.00 цагаас эхлэн тус дүүргийн “Ханын материалын чиглэлийн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж тэдэнтэй хамт автобусаар үйлчлүүллээ. Ингэхдээ тэрээр СХД-т тулгамдаж байгаа асуудал болон нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдалтай газар дээр нь очиж танилцсан юм. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд тийм ч сэтгэл хангалуун биш байдаг талаараа нэр дэвшигчид хэлж байлаа.

Энэ тал дээр нэр дэвшигч маань хэлэхдээ “Ирэх дөрвөн жилд нийслэл хотод маань болон манай СХД-т тулгамдаад байгаа гол асуудлуудын нэг болсон энэхүү нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах болно” гэдгийг иргэдэд амлалаа. Нийслэлийн иргэдийн тэр тусмаа СХД-ийн гол үйлчилгээ болсон нийтийн тээврийн үйлчилгээний байр байдалтай газар дээр нь ирж өөрийн биеэр танилцан иргэдтэй хамт үйлчлүүлсэн нэр дэвшигч Д.Сумъяабазарт иргэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тойргийнхоо өрхүүдээр зочиллоо

МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын аварга Д.Сумъяабазар тойрогтоо ажиллалаа. Өнөөдөр тэрээр СХД-ийн Баянхошуу орчмын зарим айл өрхүүдээр орж иргэдийн аж байдал, амьдралтай танилцсан юм.

Иргэд түүний хийсэн бүтээсэн ажлыг үнэлж байгаагаа илэрхийлж байв. Тухайн айл өрхүүдээр зочлох явцад иргэд энэ жилийн сонгуульд шинэ залуу улстөрчийг сонгоно гэж хэлцгээж байлаа.

Нэг үеэ бодвол гэр хорооллын иргэдийн амьдрал ялимгүй дээшилсэн хэдий ч дэд бүтцийн асуудал тун тааруу байгаа нь ажиглагдсан юм. Харин нэр дэвшигч Д.Сумъяабазар тойрогтоо хэд хэдэн зам гүүр барьж, засч янзалжээ. Үүнд нь ч иргэд, сонгогчид ам сайтай байв.

Зарим хороодын иргэдтэй уулзлаа

Тус дүүрэгт нэр дэвшигчид зарим хороодын иргэдтэй уулзалт ярилцлага хийсэн юм. Уулзалтанд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Сумъяабазар, Г.Тэнгэр нар оролцож иргэдэд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн болон ирэх дөрвөн жилд хийж бүтээх ажлуудаа танилцууллаа.

Энэ удаагийн уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь нам бус хүмүүс байсан бөгөөд тэднээс энэ удаагийн сонгуульд ямар нам эвсэл, хэн гэдэг нэр дэвшигчийг дэмжиж байгаа талаар асуухад иргэдийн дийлэнх нь залуучуудаа дэмжинэ гэв. Сонгуулиар л шинэчлэл хийж авахгүй бол цаашид хэцүү амьдралтайгаа бахь байдгаараа л зууралдсаар хоцорно. Тиймээс сонголтоо зөв хийх хэрэгтэйг санууллаа. Сонгинохайрханчууд ямартаа ч залуучуудаа дэмжих бололтой.

А.ТЭМҮР

Top