Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны маань цаашдын зам гэрэлтэж эх орон, эргэх дэлхийн булан бүрт Монгол залуу хүн ажил, амьдралаараа манлайлж байна. Уудам дорнын Монгол залуучууд тив дэлхийд нэрээ дуурсгаж Азийн цээжинд цохилох эх орон юугаараа бахархаж, бахдана.
Монгол залуучууд урлаг, спорт, оюун ухаан мэдлэг, чадвар чансаагаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “брэнд” хүн болжээ. Хэдэн жилийн өмнө манайхыг харанхуй бүдүүлэг мэтээр ойлгодог байсан улс гүрнүүд харин одоо хориннэгдүгээр зууны соёлт улс гэдгээр нь илүүтэй сайн мэдэх болж. Хаа хол хөгшин европ, холын тэртээх өөр тивүүдээр хэн Монголыг дуурсгаж таниулсан бэ гэвэл: Нэгдүгээрт эрт цагт Эзэн богд Чингис хаан эдүгээ цаг дор Монголын шилдэг залуучууд таниулжээ. Үнэхээр энх цагийн баатрууд гэлтэй.
Монгол залуу алдарт “Майкрософт”-од ажиллаж шинэ бүхнийг сэдэж, шилдэг бүхнийг бүтээж байна. Энэ бол оюунлаг Монгол хүн. Харин хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар дэлхийн жудоч болсон, Н.Түвшинбаяр олимпт түрүүлсэн, Д.Дагвадорж японы сумог эзэгнэсэн энэ бүхэн хүч чадалтай Монгол.
Өнөөдөр дэлхийн сонгодог урлагийн хаан болсон дуурийн урлагт Монголын залуучууд хүч түрэн орж ирж хамгийн шилдэг нь манайхан байна. Хэдхэн хоногийн өмнөхөн МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг тенор “Пласида Доминго”-гийн нэрэмжит тэмцээнд оролцоод АНУ, БНХАУ-ын дуучдыг ардаа орхиод ганцаараа гялалзлаа. АНУ-ын сонгодог урлагийн тайзыг Монгол залуу Д.Алтанхуяг эзэгнэн бүжихэд , хөх азийн цээжинд “Уяхан замбуутивийн наран” эгшиглэнэ. Тэд бүгд авьяаслаг Монгол. Энэ дэлхийн энд тэнд Эх орны сор болсон залуучууд ид хав, эрдэм чадлаа гайхуулан аж төрж сууна. Бид бүгд нэг Монгол.
Монгол залуучууд өнөөдөр биеэ засаад, гэрээ засчихаад, төрөө засах гэж улстөрд орж ирж байгаа нь нэн сайшаалтай. Нэгэнт гэрээ зассан залуучууд төрөө зассах нь дамжиггүй. Тийм учраас өвгөдийнхөө үгийг сонсож, үнэн шударга бүхний төлөө залуус дуугарах цаг нь болсон. Одоо бидэнд “Хараацай биш Хангарьд хэрэгтэй. Хараацайгийн ачаар бид үг хэлэх эрхтэй. Тэрхүү Хангарьдуудыг төр одооноос л бэлтгэх үүрэгтэй. Тэр ч ёсоор болж бидэн рүү шилдэг залуучуудаа эхнээс нь илгээжээ. Алдар түүхтэй Ардын нам гэхэд л энэ цагтаа гялалзаж яваа одуудаа ирэх дөрвөн жилд төрийг түшилцэх хүмүүс гэж илгээв. Илгээсэн хүмүүс нь залуус. Тэдний эгнээг мэдлэг боловсрол, хүч чадлаараа шалгарсан шилдэг бизнесмэн Д.Сумьяабазар, С.Түмэнгэрэл, Г.Тэнгэр гэх мэт өсөх ирээдүйтэй, хийсэн ажил хэлэх үгтэй, туршлагатай эрчүүд манлайлж явна. Залуучууд маань хаана ч манлайлагч нь байсаар ирсэн. Их хөгжлийг тэд л авчирч чадна.
Өвгөдийнхөө сүнстэй эх нутагтаа эзэн нь би гэж, Өвчүү юүгээн дэлдэн омогшихгүй яах юм бэ. Өнчин ганцхан чулууг нь бүтэн байлгахын төлөө, Үхэж би чадна гэж онгирохгүй яах юм бэ. Оюунлаг, авьяаслаг, хүч чадалтай Монгол залуучууд.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )