Д.Сумъяабазарын уулзалтанд 10000 гаруй иргэд оролцлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар тус дүүргийн "Зүүнсалаа" орчмын иргэдтэй нэгдсэн уулзалт хийлээ. Уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд,М У-ын  хөдөлмөрийн баатар, их аварга Д.Дагвадорж, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар нэр дэвшигчээ дэмжин оролцсон юм.

Өнөөдрийн энэхүү уулзалтанд тус бүсийн нийт 10000 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцож, санал бодлоо илэрхийлж нэг бүрчлэн асуулт асууж сонгуульд амжилттай оролцохыг нэр дэвшигчээс хүсч байлаа. Дашрамд дуулгахад Сонгинохайрханчууд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан Д.Сумъяабазарт их итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлсэн юм.

А.ТЭМҮР, Гэрэл зургыг: Г.ТӨМӨРЧӨДӨР

Top