2012 оны 6 сарын 11. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 22-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Батзандангийн Баянзүрх дүүргийн 7-р хорооны иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Төрийн соёрхолт, МУ-ын гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар ирж, сонгогчийн хувиар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрээр “Хэрвээ би шатахгүй юм бол, Хэрвээ чи шатахгүй бол шатаж дүрэлзэж чадахуйц хүнийг нь сонгож түнэр харанхуйд өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ оруулья гэж уриалсан байна. Өнөөгийн Монголын нийгэмд бугшсан авлига хээл хахууль, шударга бус явдлын эсрэг тэмцэлд асаж, дүрэлзэж явсан аавын хүү бол яах аргагүй Жалбасүрэнгийн Батзандан билээ. Зоригтой, тууштай, дайчин чанарыг нь хүндэлж, сонгуулийнх нь ажилд ах нь дүүдээ амжилт хүсэхээр ирлээ” гэж олны өмнө эрс бөгөөд шулуухан хэлжээ. Төр түмэндээ үнэлэгдсэн гавъяатын урмын сайхан үг нэр дэвшигчид, төдийгүй иргэд сонгогчдын хувьд сонголтоо хийхэд томоохон дэмжлэг болох биз ээ.
Н.Бат
Сэтгэгдэл ( 0 )