Сонгуулийн товлосон цаг ойртож, өдөр хоног хоног өнгөрөх тутамд эрхэм нэр дэвшигчдийн зүрх бөмбөгөнтөлөө салгалж, иргэд сонгогчид хэнийг сонгох бол намайг сонгох болов уу гээд тэсэн ядан хүлээж суугаа. Харин хэнийгээ сонгох дархан эрхтэй иргэд маань аль хэдийнэ дугуйлах нэр дэвшигч, дэмжих нам, эвслээ тооцоолчихсон биз ээ.
Нар мандахаас жаргах хүртэл уулзалтанд оролцоод, “намайг сонгоорой” гэсэн уриа лоозон хашгираад, хар үүрээр хашааны буланд хүртэл эрхэм нэр дэвшигч гуай зогсч байдаг болж. Сонгууль эхэлсэн энэ сард тавтай тухтай амарч чадсангүй үнэндээ. Цаг тутам, хагас бүтэнгүй, хашаа хороо, хаалга үүд балбаж амгалан байдал алдагдуулан байж хэн ч танихгүй хэдэн хүмүүсийн зурагт плакат өгчихөөд явах юм. Дэмжихээ хүрвэл тэр зурагт хуудас, уриа лоозонтой лоозонгүй дэмжинэ.
Санал өгөх өдөр наашлах тусам тойргууд сонирхолтой болж нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ? Хэр нэр, нүүртэй вэ? гэдэг нь илхэн харагдаж байна. Наадмын сунгаанд ямар морь өнгөтэй дээгүүр давхина. Тэр морь л ерөнхийдөө наадамд түрүүлдэг жамтай. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнөх сунгаануудад зарим тойрогт, тодорхой нэр дэвшигчид, тасархай өнгөлж яваа.
Хүн амынхаа тоогоор Нийслэлдээ нэгт ордог дүүрэг бол Сонгинохайрхан. Тус дүүрэг мандатын тоо олонтой болохоор нэр дэвшигчид ёстой нэг шавжээ. Зарим нь бүр онцгой содон нэр дэвшигчид байх юм. Жишээ нь Чингис хааны залгамжлагч хунтайж, их хамба лам, сонгиноос сонгогдох гурав уриатай АН-ынхан гээд л хөвөрч гарна. Энэ удаагийн сонгуульд иргэд нэр дэвшигчдийг сонин имиж, содон төрхөөр нь сонгохгүй гэнэлээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй шилдэг залуучуудаа сонгоно гээд нэгэнт сэтгэл нь шулуудсан байна билээ.
Сонгууль сонирхолтой болж байгаа цаг дор Сонгины тойргийг Д.Сумъяабазар ганцаараа өнгөлж явна. Олон удаа хулхин дээрээ цэцэгтэй үлдсэн Сонгинохайрханчууд одоо л нэг зөв сонголт хийнэ дээ гэцгээж залуухан улстөрч Д.Сумъяабазарыг үг хэлүүлэхгүй алга ташиж, өргөн олноороо дэмжицгээж байна. Саяхан “Зүүнсалаа”-нд болсон уулзалтад хүрэлцэн ирсэн 10000 гаруй иргэд их аварга Д.Дагвадорж, нэр дэвшигч Д.Сумъяабазар нарыг ихэд хүндэтгэж, ариун цагаан хөдөлмөрөөрөө амжилттай гялалзагч одууд хэмээн сайшааж байлаа. Мөн өчигдөрхөн болсон уулзалтад “Баруунтуруун”-ы иргэд бүгдээрээ шахуу хүрэлцэн ирж санал бодлоо солилцож, хийсэн бүтээсэн ажилд нь сэтгэл хангалуун явдгаа илэрхийлсэн.
Манай залуучуудын хэлдэгээр Сонгинохайрханд Д.Сумъяабазар тасархай байна даа. Иргэд сонгогчид нийтээрээ түүнд итгэл өвөртлүүлэхээр нэгэнт зориг шулуудчихаж. Сонгууль ойртсон өдрүүдэд сайн юманд садаа мундахгүй гэгчээр нэр дэвшигч рүү болон түүний гэр бүл рүү дайрч давшилсан худал мэдээ мэдээлэл цацагдах болсон. Энэ бол хэний хийж байгаа ажил вэ гэдэг нь ойлгомжтой. Мэдээж бусад нэр дэвшигчидээс хамгийн шилдэг гэсэн өрсөлдөгчрүүгээ чиглүүлсэн, түүний нэр хүндийг унагаах гэсэн сөрөг пиар. Уг нь сонгуулийн хуулиндаа ч тэр эрхэм нэр дэвшигчид маань мөн адил соёлтой, шударга өрсөлдөнө гэцгээж байсан амлалтаа яагаад мартчихав. Хэдхэн хоногийн төдий сонгуулийн хугацаанд ингэж худал хуурмаг зүйл хийж яваа хүмүүс төр түшилцэнэ гэдэг үнэхээр худлаа. Тэр тийм гэж муулж, өөлж болно гэхдээ тэр өөлөх тусам нь гялалзана. Идсэн ирүү хувхайрч идүүлсэн бут ургадаг хорвоо доо.
Өнөөдрийн байдлаар хамгийн сонирхолтой, олон нийтийн хараанд өртөж байгаа тойрог Сонгинохайрхан дүүрэг. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дийлэнх хувь нь хөдөөнөөс шилжиж ирсэн ард олон байдаг. Тэднийг их хотруугаа нүүгээд ирхэд цаашаа гээд хөөгөөд явуулалгүйгээр аль болох ажилтай, орлогтой байлгах хэрэгтэй. Ингэхийн тулд нийслэлд маш олон асуудлуудыг шийдэх хэрэгтэй ялангуяа эрхзүйн байдлын тухай хуулийг яаравчлан батлах нь нэн чухал юм. Ийнхүү их хөгжлийн үүдийг нээж эх орондоо сайхан амьдрах гэсэн ард түмэн энэ удаагийн сонгуульд залуу төрийн түшээгээ сонгохнээ.
А.ТЭМҮР