Баабарын сонгуулийн “онол”
Сонгууль дөнгөж эхэлмэгц Баабар “Ялагдах эрхгүй сонгууль” гэсэн лут “онолын” өгүүлэл бичив. Агуулга нь АН гэж цэвэр, ариун сайхан амьтан, МАН гэсэн бузар булай амьтанд 20 гаруй жил дарлуулж ирсэн. Одоо бол яасан ч ялагдаж болохгүй гэнэ. Тийм эрх ч байхгүй гэнэ. Би байтугай монголын бүх ард түмэн энэ хоёр намын холбоо сүлбээг сайн мэднэ. Ийм атал ардчилал, АН сайхан гэсэн хуучин дуугаа дуулахын хэрэг юусан билээ. Миний ойлгож байгаагаар хоёулаа л адилхан новш ш дээ.
Энийг нь мэдэж байлаа ч гэсэн би Баабарыг шүүмжилж ёстой болохгүй байлаа. Түүнийг шүүмжилбэл МАН-ыг өмөөрөгч, коммунист гэсэн “сум” гарцаагүй ирэх байв. Миний хувьд Баабар мэтээс айгаад байх юу ч байхгүй, зүгээр л хэрүүл дээр хэрүүлийн нэмэр биз гэж бодоод хэлээ хазаад өнгөрөв.
Энэ онолын өгүүллээ олон сайтуудад хувилж, олон хоног тавьж гайхуулав. Тэгээд хэн ч юу ч хэлэхгүй болохоор улам даврав. Тэгээд дөнгөж сая “Дөрвөн оны сонгууль” гэсэн удаах өгүүллээ бичив. Харин энэ бол “онол” биш, харин ардчиллаас урвасан гэмт хэргээ нуусан түүний “нохой зан” -гийн нотолгоо болно.
Нотолгоо…
“Дөрвөн оны сонгууль” өгүүллийн ихэнхи баримт сэлт үнэн юм. МАН (тухайн үеийн МАХН) сонгууль луйвардсан, гаднын пиарчид авчирсан, сурталчилгаагаа хэтрүүлсэн, ялагдсан, луйвардсан энэ тэр бол бүгд үнэн. Тэгээд юу гэж ? Баримтыг санаатайгаар дутуу авч, нэг тийш хүчтэй гуйвуулбал чамд “үнэмшдэг” тэр ерээд он чинь өнгөрсөн, Баабар аа…
Одоо үйл явдлыг дэс дараагаар нь авч үзье.
Дөрвөн оны сонгуульд “Эх орон-ардчилал эвсэл” орсон. АН нь М.Энхсайхан даргатай, “Эх орон” нам нь Б.Эрдэнэбат даргатай. Тэд Баабарын хэлдгээр ялсан. Ялсан мөртлөө яагаад ялагдсан юм ? Энд Баабарын заль мэх эхэлж байна.
Яагаад гэвэл “Эх орон” намаас нэр дэвшсэн тойргуудад АНУ-аас дөнгөж ирээд байсан Ц.Элбэгдорж “Нүүх үү, үлдэх үү ” гэсэн хөгийн лекц шиг юм уншиж, ноён Баабар өөрийн биеэр “Эх орон-ардчилал” эвслийг хорлон сүйтгэх ажил хийсэн. Ингээд “ардчилал” ялагдсан юм…
Ц.Элбэгдорж, Б.Баабар хоёр туслаагүй бол, тэр хоёр МАН-тай хуйвалдаагүй бол ардчилал гарцаагүй ялах байсан…
МАН-ыг яаж л бол яаж муу хэлж болно, харин өөрсдийнхөө урваж, хуйвалдсаныг хүртэл МАН-аас болсон гэвэл ёстой хуцваа л байна. Та нар өөрсдөө ардчиллыг худалдсан. Худлаа гээд үз л дээ. Хэрэв надтай маргах гэж байвал “урвасан” тоо, “буцсан” тоонуудыг чинь би он сар, өдрөөр нь ч гаргаад өгч чадна. Баабар өөрөө ичихгүй бол тэр шүү дээ…
Баабар “онол” ярихдаа бараг миллиметрээр хэмждэг шахуу юм ярина, улс төр бужигнахад шохойгоор зурж эхэлнэ, сонгууль болоход сүхээр цавчина. Ийм адгийн зантай байж болохгүй ш дээ…
Та бид энэ нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Энэ нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх явдал. Хэрэв ноён Баабарт нэг нь “сайхан”, нөгөө нь “муухай” харагдаж байгаа бол судлаач надад хоёулаа, бас дээрээс нь үүнийг ятган бичиж буй Баабар бүр ч муухай байна.
Ядахдаа “гавъяагаа” дурсахаа боль л доо. Энэ үед Бат-Үүл, Баабар хоёр л “тэмцэж” байсан гэж хэлэхээсээ ич л дээ. Миний мэдэхээр олон хүн тэмцэж байсан, тэгсэн чинь одоо зөвхөн Баабар, Бат-Үүл хоёр л “тэмцсэн” болчихдог юм байна. Ухаандаа ноён Баабарыг цагдаа “зүгээр” л дуудсан бол намайг шүүхээр шийтгэж байсан. Тэгэхлээр Баабарынхаар бол би гэдэг хийх юмгүй нөхөр зүгээр л шийтгүүлж байсан юм байна, тэмцээгүй юм байна. Энэ нь ч гэсэн Баабарын “түүх бичлэгийн” арга мөн л байна…
Яахав Баабар өөрөө л мэднэ биз, би онолоор ч, практикаар ч, улс төрөөр ч, ёс суртахуунаар ч байлдахад бэлэн байна.
Яагаад гэвэл би ялагдаж, хөөгдөж, хэлмэгдэж явсан болохоос урваж шарваж, худал хэлж байгаагүй…
Судлаач Д.Ганхуяг
Сэтгэгдэл ( 0 )