Баянзүрхийн эмэгтэйчүүд дүүргийн МАН-ын дарга Б.Батзоригийн багийг дэмжинэ гэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


Баянзүрхийн эхчүүд, эмэгтэйчүүд УИХ-ын сонгуулийн 22-р тойрог Баянзүрх, Налайх дүүрэгт Ардын намаас нэр дэвшигч Б.Батзоригийн багийг  дэмжихээ  илэрхийлэв. Дүүргийн МАН-ын дарга Б.Батзоригтой хамт УИХ-ын сонгуульд Д.Арвин, Б.Мөнхбаатар нар тус тойрогт нэр дэвшиж байгаа юм. Энэ удаагийн Сонгуулийн шинэ хуулиар сурталчилгааны хугацаа богино болсон учраас МАН-ын нэр дэвшигчид өдөрт хоёроос дээш хорооны иргэд, сонгогчидтой уулзан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж. орон нутгийн болон иргэдийн амьдралыг судалж яваа юм. Өнөөдөр л гэхэд өглөөгүүр Гачуурт тосгоны 24 –р хорооныхонтой уулзсан. Дараа нь Баянзүрх дүүргийн НАМЭХ-ын 1000  гаруй эхчүүд, эмэгтэйчүүдтэй уулзав. Уулзалтыг нээж дүүргийн МАН-ын дарга Б.Батзориг үг хэлсэн юм. Тэрбээр, энэ удаа МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй гурав, НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй зургаан гишүүндээ амжилт хүсэж байгаа намынхаа  эмэгтэйчүүд, эхчүүдэд талархал илэрхийлээд багаараа ялалт байгуулахад тэдний оролцоо чухал гэдгийг онцолсон. Мөн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа өөр намын зарим нэр дэвшигч иргэдтэй уулзах байраа олохгүй мунгинасан, тэр байтугай НИТХ-ын сонгуульд 10-р хороонд өрсөлдөж байгаа мөртлөө 8-р хорооныхонд материалаа андуурч тараасан тохиолдол саяхан гарсныг ярьж цугларсан хүмүүсийг багагүй хөгжөөгөөд авсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж, амьдарч байсан МАН-ын нэр дэвшигчид бол Баянзүрх дүүргээ, хороодоо, цаашлаад орон нутгаа сайн мэддэг хүмүүс гэдгийг ч бардам хэлсэн юм.Тиймээс үүнийг МАН-ын удирдлагууд харгалзан үзэж 22-р тойрогт нэр дэвшүүлэхээр сонгосон гэдгийг ч дуулгасан. Өөрөөр хэлбэл “Жор мэддэг ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг хий хоосон шүүмжлэл, үгүйсгэл бол их ажлын эхлэл ч болж чадахгүй учир өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ иргэдийн төлөө хамтдаа ажилласан шигээ ирэх дөрвөн жилд үүнээс ч илүүг хийж бүтээж чадах, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх туршлага МАН-ын нэр дэвшигчдэд байгаа гэдгийг хэлсэн.  Иймд Баянзүрхчүүд, Налайхчууд маань арав хүрэхгүй хоногийн дараа болох сонгуульд МАН-ын нэр дэвшигчдийгдэмжиж, багаар нь ялалт байгуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм. Үүнд эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал юм. “ Энэхүү уулзалтыг зохион байгуулж буйн бас нэг шалтгаан нь дүүргийн эхчүүд, эмэгтэйчүүд УИХ, НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчиддээ баяр хүргэхээс гадна, эхийн цагаан сүү мэт үгэн урам хайрлаж зоригжуулах зорилготой байсан” гэж Баянзүрх дүүргийн НАМЭХ-ын дарга С.Намсрайжав хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top