Олон улсын хөрөнгийн зах бидний маргаашийг тодорхойлно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Д.МӨНХЖАРГАЛ
Засгийн газраас иргэн бүрт "Эрдэнэс-Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч түүнийг бэлэн менгө хэлбэрээр авч болно гэж зарласан нь сонгуулийн сурталчилгаа болсноос гадна хөрөнгийн зах зээлийг хялбарчилж, энэ талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийг хааж боогдуулсан ажил байлаа. Учир нь, дотоод гадаадын хө-ренгө оруулалтын санхүүжил-тийг босгодог гол хэрэгсэл Хөрөнгийн биржээр дамжуулаад 1.5 сая хүн (тэд хувьцаагаа бус бэлэн мөнгийг сонгосон. Гэхдээ эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 300 мянга гаруй хүнд 660 мянгаас нэг сая төгрөгийг олгоод байгаа. Бусад иргэний гар дээр хэдийд бэлэн менгө ирэх нь тодорхой бус байна)-ий "Эрдэнэс-Таван-толгой"-н хувьцааг үнэт цаас-ны захын арилжаанд оруулсан бол цаашдаа хувь хүндээ ихээ-хэн хэрэг болох байжээ. Одоо-гоор арилжааны банкууд ердөө 1-3 жилийн хугацаатай, өндөр хүүтэй зээлээр мөнгө хүүлж байдаг. Тэгвэл хувьцаанд ямар ч хүү боддоггүйн дээр дуртай үедээ худалдаж, худалдан авч болдгоороо давуутай. Дээр нь шинэлэг санаа. шинэ бизнес байж гэмээнэ хувыдааны ног-дол ашгаар хөрөнгө оруулалт хийх, ажлын байр бий болгох, энэ хэрээр эдийн засаг өргөжиж тэлэх гээд олон боломж байж болох юм.
Саяхан болж өнгерсөн УИХ-ын сонгуулиар бараг бүх нам, эвсэл баялгийн тэгш хуваа-рилалтыг буй болгоно гэж амлаж байсан. Зарим нь "Оюутолгойг 100 хувь төр, ард түмний мэ-дэлд авна" гэхчлэн "халуурсан" амлалт өгч байсан. Бидэнд үнэндээ тийм боломж байхгүй. 1500 метрийн гүнд байгаа уурхайг дангаараа ашиглах техниктехнологи, мэргэжилтэй боловсон хүчин, хамгийн гол нь херөнгө алга. Тиймээс нэгэнт хөрөнгө оруулалтаа хийгээд томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлчихсэн, тун удахгүй үр дүнг нь үзэх гэж байгаа гаднын хөрөнгө оруулагчдад хатуур-хах, нүд үзүүрлэх нь даяаршсан дэлхий ертөнцөд байж болохгүй үзэгдэл. Харин ч олон улсын хөрөнгө оруулагчдыг аль ч стратегийн орд дээрээ адил тэои оролцуулах нь наанадаж хөренгө менгө босгох, шинэ техник технологид монголчууд суралцах цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болно. Хөрш Хятад. холын Америк. Канад өөрийн херөнгө оруулалтаа хамгаалж. үр ашигтай зарцуулахын төлөө ажиллана биз дээ.
Дээр нь стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд, "Эрдэнэт" үйлдвэр, УБТЗ болон терийн өмчит хувьцаат компаниудыг олон нийтийн ком-пани болгох цаг нь ирж. Борлуу-лалтынхаа нийлбэр дүнгээр тэргуүлдэгдэлхийн нийттомоо-хон компанийн 95 хувь нь олон нийтийн компани байдаг гэж Монголын херөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд ярьж байна билээ. Бидний сайн мэддэг болсон Хятадын төрийн өмчит "Шин Хуа", "Чалько" зэрэг акулууд бүгд Хонконгийн хөрөн-гийн бирж дээр хувьцаагаа аль эрт гаргачихсан байдаг. Хөгж-лийн энэ хэлбэр рүү бид дуртай эсэхээсээ үл хамааран орж таарна. Тийм ч учраас Хөрөн-гийн бирж, СЗХ брокер, дилерийн компаниудад өндөр ха-риуцлага, шударга хяналт, боловсронгуй менежментийг шаардаж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Бид ”Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааны 20 хувийг ард иргэддээ үнэгүй эзэм-шүүлж (ихэнхэд нь бэлэн мөнгёГ” өгөх бололтой. сур), 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаад эхэлчихсэн. Одоо төрийн эзэмшлийнхзэс гадна байгаа 29 хувийг нь олон улсын хөрөншйн биржзэр арилжаалахаар бэлтгэлээ базааж бай-на. Ингэхээс ч аргагүй гэдгийг эдийн засагчид хүлээн зөв-шөөрдөг. Учир нь, хэдий өсч байгаа ч ердөө 8-9 тэрбум ам.долларт эргэлдэж байгаа манай дотоодын эдийн засгаас 3 тэрбум ам.доллар босгоно гэдэг одоохондоо "үлгэрийн далай". Тиймээс олон улсын хөрөнгийн биржид "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг гаргах нь улс орны нэр хүндийг өсгөх, нүүрсний салбарт гаднын хө-рөнгө оруулагчдыг татан орол-цуулснаар хувьцааны үнийг өсгеж, олон улсын зах зээлийн ханшид ойртуулах зорилгод нийцэж буй арга хэмжээ юм. АНУ-ын 15 их наяд, Хятадын 6 их наяд ам.долларт эргэлддэг эдийн засагтай харьцуулахад манайх бага боловч бид өөрсдийн давуу чанар буюу уул уурхайн баялаг, түүний дотор нүүрсээр өрсөлдөх боломж гарч байна. Үүнд Хөрөнгийн биржийн байшингийн том бага байх нь нэг их ач холбогдолгүй. Гагцхүү Монголын хөрөнгийн бирж уул уурхайн эрсдэл, менежментийг ойлгож зохицуулдаг Азийн тедийгүй дэлхийн томоохон зах зээл болох ирээдүйтэй гэж мэргэжлийн хүмүүс үнэлж дүгнэж байгаа юм. Үүний тулд уул уурхайн орд газруудыг дагасан нүүрс угааж боловсруулах аж үйлдвэрийн томоо-хон паркууд байгуулж, дэд бүтцийн асуудлыг даруйхан шийдэх шаардлага байгаа. Энэ ажлын үндэс суурийг өмнөх Засгийн газар гайгүй тавьж эхэлсэн, Удахгүй бүрдүүлэх УИХ, Засгийн газар энэ бод-логыг үргэлжлүүлэх нь зайлшгүй. Гагцхүү тэдний хурд, бодлогын шийдэл хэр байхаас улс орны хөгжил хамаарна.
Үүнд импортын барааны хувьд урд хөршөөс бараг 100 хувь, нефтийн бүтээгдэхүүний талаар ОХУ-аас бүрэн хамаа-ралтай нь бидэнд сөрөгтал болох магадлалтай ч дэлхийн зах зээл тогтворжих хандлагатай байгааг олон улсын шинжээчид хэлж байна. Ерөнхийдөө Хятадын эдийн засаг 6-8 хувийн өсөлттэй байвал манай дотоод амьдралд дэлхийн эдийн засгийн "доргилт" онцгой нөлөөлөхгүй гэж манай энэ салбарын мэргэжилтнүүд тооцож байгаа юм байна. Нүүрсний экспорт, зэсийн үнэ ханш тогтвортой байгаа энэ үед Хүний хөгжлийн болон Үндэсний баялгийн хуримтлалын сандаа тодорхой хөрөнгө хурааж, түүгээрээ боловсрол, эрүүл мэнд, бүтээн байгуулалтдаа хөренгв оруулалт хийж, нийгмийн халамж үйлчилгээг зорилтот бүлэг, захзээл рүу хандуулах нь шинэ Засгийн газрын эхни зорилт байх болов уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top