Маyайд өнгөрсөн оны байдлаар 61 мянган бичил уурхайчин үйл ажиллагаа явуулж байна гэдгийг Ашигт малтмалын газраас мэдээлсэн. Засгийн газраас бичил уурхайчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор “2015 он хүртэл бичил уурхайг хөгжүүлэх дэд хөтөлбөр”- ийг боловсруулсан байна. Уг хөтөлбөрийг хоёр жилийн өмнө баталсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй нөхөрлөлийг бий болгож, 3000 иргэнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нь хангах, олборлосон ашигт малтмапыг хуулийн
хүрээнд борлуулах, нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх зэрэг арга хэмжээг аваад байгаа аж. Гэтэл энэ нь нийт бичил уурхайчдын таван хувийнх нь нийгмийн асуудлыг шийдвэрлээд байгаагаас харахад хөтөлбөрийн хэрэгжилт муу байна гэж мэргэжлийнхэн дүгнэж байгаа аж. Тухайлбал, осол эвдэгдэл буурахгүй байгаа бөгөөд хамгийн ойрын хугацаанд Налайхын нүүрсний уурхайд найман хүн, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Хулд сумдад гар аргаар жонш олборлогчдоос тус бүр нэг хүн, Төв аймгийн Заамар суманд нэг хүн амиа алдсан байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )