Усны газраас 4 жилд нэг удаа усны тооллого хийдэг. Энэ жилийн хувьд хур бороо элбэг байсан учраас 2007 оныхтой харьцуулахад хатаж ширгэсэн гол мөрний тоо 200 орчмоор буурч “заримдаг” урсацтайд багтах болжээ. 2001-2010 онд уул уурхайн компаниудад лиценз их хэмжээгээр олгосон үеэс эхлэн усны асуудал хурцаар тавигдаж ирсэн. Учир нь тэр үед ойролцоогоор 120 гаруй гол горхины хажууд уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулсны улмаас нэлээдгүй гол горхи ширгэсэн байдаг.
Харин өнөөдөр усны нөөц, түүний түвшинг хэвийн хэмжээнд барихын тулд олон ажлыг “Ойн газар” хувийн хэвшлийнхэнтэй хамтарч явуулж байна. Тухайлбал: Минж нутагшуулж, мод ихээр тарихын зэрэгцээ, “Их уст” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа билээ. Цаашдаа тэд “Туул” голоо сэргээхийн тулд мод тарьж, барилга байшин нэмж бариулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах аж.
Мөн “Усны газар”-аас сая хол давсан хүн амтай хотын орон сууц болон гэр хорооллын айлуудын усны үнийг ижил болгож харин уул уурхайн компаниудад усны үнийг нэмж тооцох шийдвэр гарган зохицуулах зөвлөлд үүрэг өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )