Дэлхийн мэдээний 7 хоногийн тойм: Найман сая хүнтэй Нью-Йорк хот нам гүм болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

ZINDAA.MN сайт өнгөрсөн долоо хоногт  дэлхий дахинд болсон мэдээ мэдээллийн тоймыг уншигч танд хүргэж байна. Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье!

Хүчтэй газар хөдлөлт боллоо

 Канадын British Columbia мужийн Номхон далайн эрэг дагуух нутагт 7,7 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн АНУ-ын Геологийн албаны мэдээлснийг Reuters агентлаг саяхан дамжууллаа...

“Сэнди” хар шуурга АНУ-ын зүүн эрэгт хүрлээ

АНУ-ын зүүн эргийн Нью-Жерси мужийн,  “тоглоомын нийслэл” гэгддэг Атлантик-Сити хотод “Сэнди” шуурга хүрсэн ба цаашаа нутгийн гүн рүү нэвтэрч байна...

“Сэнди”-гийн аюулаас сэргийлж Нью-Йоркийн хөрөнгийн биржүүд хаагдлаа

АНУ руу ойртож байгаа “Сэнди” хар шуурганаас болж Нью-Йорк хотод сүүлийн 25 жилд анх удаа хөрөнгийн биржүүд хаагдаж байна...

Украины сонгуулийн санал хураалт дуусжээ

...Энэ жилийн сонгуульд 87 улс төрийн намууд оролцсоноос, 21 нь намын жагсаалтаар бусад нь нэг мандаттай тойрогт нэр дэвшүүлэх маягаар өрсөлджээ...

Хичээлийн хонх буруу дарсан хэмээн ял авчээ

Баасан гаригт Хятадад нэгэн сонин шүүх хурал өндөрлөжээ.

Дунд сургуулийн нэгэн ажилтныг завсарлагааны хонхыг тогтоосон хугацаанаас 4 минут 48 секундын өмнө дарсан хэмээн буруутгасан аж...

Нэртэй кино найруулагч хүйсээ солиулснаа мэдэгджээ

... Тэр хүн надаас нүдээ салгалгүй нэвт ширтэн, бид яг л араатнууд шиг урд урдаасаа харж байлаа. Чухам яагаад тэгснийг би одоо хүртэл сайн ойлгодоггүй юм. Харин тэр хүний ачаар л би өнөөдөр амьд, та нартай хамт байгаа гэдгээ сайн мэдэж байна” гэжээ...

Жонни Депп, Анжелина Жоли нар “Мастер ба Маргарита”-д тоглох уу

...Холливудын Stone Village Production компани “Мастер ба Маргаритаг” кино болгох эрхийг Михаил Булгаковын өв залгамжлагч Сергей Шиловскийгээс авчээ...

БНСУ-д “Нонгшим”-ийн бэлэн гоймонг устгаж байна

Өмнөд Солонгосын мэдээллийн сайтуудын мэдээлж буйгаар хүний биед хавдар үүсгэгч бодисыг агуулдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод  буй “Нонгшим” компанийн үйлдвэрлэсэн зарим төрлийн бэлэн гоймонг лангуунаас хурааж устгах шийдвэр гаргаад байна...

Найман сая хүнтэй Нью-Йорк хот нам гүм болжээ

... Уламжлалт аймшгийн баярын үдэшлэгүүдээ цуцлан, хот тэр аяараа царцсан мэт болж, одоогийн бодит байдал нь хүмүүсийг аймшгийн хий үзэгдлийн маскаас илүүтэй айлгаж байгаа аж...

”Сэнди” хар шуурга сүйрэл авчирч байна /фото/

Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн санхүүгийн булхайг илчилжээ

... Ерөнхий сайдын ээж, дээр үед хөдөөний багш байсан 90 настай эмээ дэлхийн даатгалын хүчирхэг компани Ping An Insurance-ийн 120 сая доллартай тэнцэх хувийг эзэмшдэг бөгөөд уг хатагтай Вэнь Зябао Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон 1998 онд гэнэт хурдтай баяжсан байна...

Солонгост байгаа Монгол иргэдийг бүртгэж эхлэв

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хувь хүний биеийн байцаалтын мэдээлэл зөрж байгаа гадаадын иргэд өөрийн хүсэлтээр дахин бүртгүүлэх тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн байна...

Вашингтон хот үерийн бэлтгэл хийж байна

...“Потомак голын эрэг дагуу ажиллаж, амьдарч байгаа хүмүүс 1996 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний үерээс сэргийлэх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна...

“Их Буучид” шөвгийн наймд өрсөлдөх эрхээ халааслав

... Мөн өчигдөр шөнө “Чемпионшип”-ийн “Лидс” талбайдаа “Саутхэмптон”-ыг 3:0-ээр, “Астон Вилла” “Суиндон”-ыг 3:2-оор, “Мидлсборо” “Сандерлэнд”-ийг 1:0-ээр, “Брэдфорд Сити”, “Уиган”-ыг торгуулийн цохилтоор буулган авч, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ халаасаллаа...

30 жилийн өмнө хөөргөсөн хиймэл дагуул сансраас газардана

... Харин газардахаас нь хэд хоногийн өмнөөс хаана унахыг нь мэдээлэх юм байна. Эрдэмтдийн таамаглаж буйгаар хүн ам бүхий суурин газар бус далайд унах магадлалтай аж...

Нью- Йорк хотын гудмаар акулууд сэлж явна /фото/

Хуриман дээр 24 хүн амь үрэгджээ

Саудын Арабад хуримын ёслолын үеэр 24 хүн эрчим хүчний тогонд цохиулан нас баржээ...

Рекорд тогтоох хэмжээний хар тамхи хураажээ

... Чилийн нийслэл Сантьяго хотод явагдсан тусгай ажиллагаагаар марихуан, хлоргидрат, кокаинаас бүрдсэн их хэмжээний хар тамхийг сонгинотой шуудайнд нуун, ачааны хоёр машинд тээвэрлэж явсныг илрүүлжээ...

Нью-Йоркийн амьдрал сэргэж эхэллээ

... Мягмар гаригт дунд болон дээд Манхэттен шуурганы дараах сэргээн босголтоо эхэллээ. Хүмүүс гэрийн гадуурх хогоо цэвэрлэн, хотын үйлчилгээний албаныхан цэцэрлэгт хүрээлэн, замуудыг цэвэрлэж байна. Тус районд хүнсний дэлгүүрүүд болон бусад үйлчилгээний газрууд ажиллаж эхэлжээ...

Жастин Бибер 86 сая еврогийн хөрөнгөтэй

... Хөлс багатай туслах ажилчин ээжтэйгээ ядруухан амьдардаг байсан хүү өдгөө шоу бизнесийн хамгийн ашиг орлоготой, 86 сая еврогийн хөрөнгөтэй дуучин болжээ...

Олон улсын сансрын станц /ОУСС/-ыг аюулаас холдууллаа

... Энэхүү төхөөрөмж нь 2009 оны хоёрдугаар сард оросын сансрын холбооны “Космос-2251” хиймэл дагуултай мөргөлдөн, тэд 5 см-аас дээш диаметртэй 600 хэсэг, мөн түүнээс бага хэмжээтэй хэдэн мянган жижиг хэлтэрхийг үүсгэсэн аж...

Роберт Паттинсон Dior-ийг сурталчилна

... Шинэ сурталчилгааны кампанит ажил аль эрт эхэлсэн ба зарим зүйлс нь нууцлагдмал байдалтай байгаа юм байна...

Олон улсын гоо залуу шалгаруулах тэмцээн эхэллээ

...Дэлхийн өнцөг булан бүрээс улс орноо төлөөлөн оролцох гоо залуус 2012 оны 11 сарын 01-18-ны өдөр өрсөлдөх юм...

Аюултай хүнсний бүтээгдэхүүний хайрцаг дээр “аймшгийн” зургууд бий болно

... Пицца, хийжүүлсэн ундаа, шарсан төмсний хайрцаг дээр церроз өвчтэй элэгний болон чихрийн шижин өвчний хор урхагийн талаар зураг нийтлэхийг уг нийгэмлэгийн зүгээс санал болгожээ...

Обамад ялах бас нэг шинэ боломж гарч ирлээ

Хэдхэн өдрийн дараа болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялахад нөлөөлөхүйц нэгэн үнэтэй саналыг тэрээр авчээ. Түүний ачаар өөр хэдэн зуун мянган саналыг ч олж авах боломжтой аж...

Хятад дуучин ”Монголчуудын амыг салаавчаар тагла” гэж дуулжээ

... Тэнэг монголчуудын амыг салаавчаар тагла. Монгол охидуудаа надад бүх зүйлээ харуулаач. Хамт нэг оронд оръё...

Арванхоёрдугаар сард “дэлхийн төгсгөл” болохгүй гэж мэдэгджээ

...Тус байгууллагын захирал Роман Вильфанд “дэлхийн төгсгөл” ойртсоныг дохиолохуйц өчүүхэн ч шинж тэмдэг хяналтын төхөөрөмжүүд дээр илрэхгүй байгаа хэмээн мэдэгдсэн байна...

Гоёлын хувцас хэнд нь илүү зохиж вэ

... Өнөө цагийн эмэгтэй теннисчдийн өнгө төрхийг тодорхойлж буй бүсгүйчүүдэд гоёлын хувцас хэнд нь илүү зохисныг сонирхоё...

Сурагч охид видео бичлэгээс болж амиа хорлох шахжээ

... Энэхүү явдал аравдугаар сарын сүүлчээр, Эрхүүгийн 80-р дунд сургууль дээр тохиолджээ...

Эми Уайнхаусын даашинз хулгайд алдагджээ

... Нэг нь талийгаачийн хуримын даашинз бөгөөд нөгөө нь 2006 онд BBC-гийн мюзик шоунд оролцохдоо өмсч байсан гоёлын даашинз ажээ. Хуримын даашинзыг 124 мянга, гоёлынхыг нь 37 мянган еврогоор тус тус үнэлээд байгаа юм...

АНУ-ын хамгийн ”үнэтэй” 10 хар шуурга

... Ингээд "Сэнди"-гээс өмнө тохиолдож байсан хамгийн "үнэтэй" 10 хар шуургыг танилцуулья...

Филиппиний арал дээр газар хөдөллөө

Өнгөрөх шөнө Филиппиний Минданао арал дээр 6,3 баллын хүчтэй газар хөдөлжээ...

Бэлтгэсэн Д.Мягмарсүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top