МЗХ-ноос “Паркын газрыг чөлөөл” уриатай Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас авсан эрхмүүдийг “газраа өг!” хэмээн хатуу шаардсан билээ.
Гэвч АН-ын харъяалалтай эдгээр эрхмүүд тийм ч амархан газар чөлөөлчих санаа үгүй бололтой. Усанд хаясан трактор шиг алга боллоо.
Одоо яах вэ?
А.Мөнхбат болон газраа авах хүсэлтэй залуучуудын сүүлийн найдвар нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болоод байна. Харамсалтай нь АН-ын фракцуудын харъяалалаар бол “баатар дарга” маань “Зүүн хойд Азийн фракц” буюу Паркын газарт эзэн суусан нөхдүүдтэй нэг фракц тул найдвар тун бага байна.
Тэгвэл хэн Паркын газрыг чөлөөлж чадах вэ? Тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй АН-ын эдгээр гишүүдээс хэн нь сайн дураараа газрын зөвшөөрлөөсөө татгалзаж чадах бол? Гэсэн асуултууд дунд А.Мөнхбат ерөнхийлөгч ганцаараа Олигархууд Олуулаа болж үлдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )