Монголын сэтгүүлчдийн эвлэл Хууль зүйн сайдад хандлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

Сүүлийн үед сэтгүүлчдэд халдах тохиолдол их гарах болсон билээ. Тэр бүрийг баримтжуулан СНЭ-аас Хууль зүйн сайдад хүсэлт хүргүүлсэн байна. Ингээд уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Танаа

Хүсэлт гаргах тухай

 

Эрхэм сайд Таны шинэчлэлийн бодлогыг тууштай дэмжихээ Монголын сэтгүүлчдийн эвлэл илэрхийлэхийн ялдамд 2012 онд сэтгүүлчдийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдсан, техник хэрэгслийг нь эвдэж гэмтээсэн зэрэг хууль бус үйлдлүүд цөөнгүй гарсны дийлэнх  нь хамгаалалтын албаныхантай холбоотой байгааг баримтжуулан хүргүүлж байна.

Эрхэм сайд Та энэ асуудлыг анхааралдаа авахын зэрэгцээ сэтгүүлчидтэй холбоотойгоор хуулийн байгууллагуудад шалгагдаж буй хэргүүд хэт удааширч байгааг шийдвэрлэж өгнө үү хэмээн МСЭ хүсч байна. (2012 онд сэтгүүлч редакцад халдсан тохиолдлуудыг хавсралтаар хүргүүлж байна.)

Монгол хүн бүрт хууль тэгш үйлчилдэг эрүүл шударга нийгэм тогтоохын төлөө нөр их үйлсэд  МСЭ, манай гишүүд сэтгүүлчид та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ дашрамд илэрхийлье.

 

МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид

2012 оны 11 дүгээр сарын 12.

Өнөөдрийн байдлаар сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгуулагад хандсан хэргүүд хууль хяналтын байгуллагууд дээр хянагдаж байгаа ч нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй байгаа юм. Тиймээс энэхүү хүсэлтийг Хууль зүйн сайдад хүргүүлсэн аж. 


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top