Өнөөдөр буюу 11 сарын 12-ны өдөр 11 цагт МАХН-аас Налайх дүүрэгт нэр дэвшигчид, гишүүд дэмжигчдийн хамт Налайх Дүүргийн Засаг даргын тамгын газрын өмнө жагслаа. Жагсаалд нийтдээ 150 орчим хүмүүс оролцсон бөгөөд тус дүүргийн сонгуулийн тойргийн хорооноос нэр дэвшигчдийн мандатыг нь өгөхийг шаарджээ. Тус дүүргийн тойргийн хороо МАХН-аас нэр дэвшсэн 25 хүний 15-ыг нь бүртгэхээс татгалзсан тул Налайх дүүрэгт нэр дэвшигчид захиргааний хэргийн шүүхэд гомдол гаргаж ялалт байгуулсан юм. Гэвч тус дүүргийн Сонгуулийн хороо өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаад иргэд сонгогчид ихээхэн эгдүүцэж ийнхүү жагсжээ. Түүнчлэн жагсагчид Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Батдоржоос шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Сонгуулийн хороог татан буулгах тухай албан шаардлагын хариуг нэхсэн байна.
Гэвч өнөөдөр Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Батдорж нь Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг илт өмөөрч, шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн хариуг жагсагчдад өгсөн байна. Тухайн үед тэрээр ажлын байрандаа архидан согтуурч 1,75 хувийн согтолттой байсныг цагдаагийн ажилтнууд тогтоосон байна.
Налайх Дүүргийн МАХН-ын удирдлагууд шүүхийн шийдвэрээс дээгүүр эрх мэдэлтэй сонгуулийн хороо, Налайх дүүргийг өнгөрсөн 4 жил удирдахдаа ажлын байрандаа архидан согтуурдаг, иргэдэд үйлчилдэггүй, дүүргийнхээ иргэдэд хууль ёсны дагуу газрыг нь олгодоггүй, хээль хахуульд автсан удирлагуудыг эсэргүүцэж шүүхийн шийдвэрийг биелүүлтэл Засаг даргын тамгын газрын өмнө гэр барьж хугацаагүйгээр өлсгөлөн зарлахаар болсон байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )