УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

УИХ-ын дарга З.Энхболд  улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, иргэдтэй санал солилцох зорилгоор өнөөдрөөс эхлэн орон нутагт ажиллаж байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас томилолтоо эхлэхдээ төр, захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзана. Түүнчлэн Мандал сумын вагон депо, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ  Баянгол сум буюу Баруунхараа, Дархан-Уул аймагт ажиллаж сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.  Харин маргааш Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай уулзаж,  тавдугаар 9 жилийн болон Г.Бумцэндийн нэрэмжит нэг дүгээр дунд сургууль,  Алтанбулаг сумын хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ.          

УИХ-ын дарга Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллах томилолтоо маргааш орой өндөрлөж Улаанбаатарт ирнэ. Тэрбээр  Лхагва гаригт болох Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top