УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өвөрхангайн хоёр мандатын эзэн өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байгаа. Хоёр мандатын эзнээр АН-аас нэр дэвшигчид тодорсон хэмээн СЕХ-оос үзэж тэдний нэрийг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн билээ. Энэ нь МАН-ын гишүүд дэмжигчдэд таалагдаагүй болохоор эсэргүүцлээ Төрийн ордны гадна, дотор илэрхийлсэн. Тэгвэл энэ эсэргүүцэл энэ пүрэв, баасан гарагт үргэлжлэх төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүний тангаргаа өргөхтэй зэрэгцүүлэн АН-аас нэр дэвшигч нарын тангаргийг давхар өргүүлнэ гэсэн яриа гарч байна. Хэрвээ энэ яриа үнэн болох нь батлагдвал МАН-ын буйдантай суулт дахин үргэлжлэх болно. Харин энэ талаар эх сурвалжууд нууцалж байгаа юм.
Харин тэдэнтэй хамт “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Ц.Оюунбаатар тангараг өргөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )