Манай улсад ДОХ/ХДХВ-тэй 121 хүн байдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Өнөөдөр таван байнгын хороо хуралдах тов гарсан байлаа. Үүнээс эхнийх нь буюу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:00 цагт товлогдсон юм. Харин ирц бүрдээгүйн улмаас уг хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

Уг хуралдаанаар  ДОХ/ХДХВ-тэй иргэдийн  ажиллах, амьдрах орчинг хууль эрх зүйн сайжруулах Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулагыг хэлэлцэх байсан юм.  

Өөрөөр хэлбэл манай улсад ДОХ-ын халдвартай  121 хүн байдаг ажээ.  Тухайлбал хэн нэгнийг  ажилд ороход эрүүл мэндийн  дэлгэрэнгүй шинжилгээ шаарддаг бөгөөд үүгээр тухайн иргэний бүх өвчин гардаг.  Тэгэхээр ДОХ/ХДХВ-тэй хүмүүс  ажилд орох боломжгүй болдог. Мөн ДОХ/ХДХВ-тэй хүмүүс эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай бол заавал өөрийнхөө өвчнийг хэлдэг байна. Харин олон улсын хэмжээнд дээрх тохиолдлыг  эрс хориглодог ажээ.  Тиймээс ДОХ/ХДХВ-тэй иргэдэд зориулсан хуулиудыг боловсронгуй болгох шаардлага байгаа юм байна.

Дашрамд дурьдахад манай улсад ДОХ/ХДХВ-тэй 121 хүн байдаг. Тэдгээрийн17 нь нас барсан байна.  Харин дээрхи 121 хүний найман тохиолдол нь  сүүлийн нэг сард илэрчээ.  Тэгвэл  дээрх халдвартай улсын  найм нь хүүхэд төрүүлсэн бөгөөд өдгөө хүүхдүүд нь эрүүл бойжиж байгаа гэнэ.  Өөрөөр хэлбэл ДОХ/ХДХВ-тэй хүн хүүхэд төрүүлэх бо хүүхддээ өвчин халдаахгүй байх эмчилгээ хийлгэдэг бөгөөд эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой ажээ.  

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top