Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

 

Ирц бүрдээгүйн улмаас хойшилсон хоёр дахь байнгын хороо бол Төсвийн байнгын хороо. Тус байнгын хорооны хуралдаан 11:00 цагт зарлагдсан байсан ч үдээс хойш 14:00 цаг хүртэл хойшлуулахаар боллоо. Уг хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан юм. Үдээс хойш бид хуралдааны мэдээллийг эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top