Өчигдөр Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль боллоо. Энэ удаагийн сонгууль өвөл болж байгаараа онцлог байснаас гадна сонгогчид анх удаа иргэний цахим үнэмлэхээр саналаа өгсөн. Сонгуулийн ирц хөдөө орон нутагт харьцангуй сайн байсан ч нийслэлд илт доогуур байлаа. Ардчилсан нам урьдчилсан байдлаар Дорноговь, Увс, Ховд, Өмнгөговь, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Булган, Архангай, Баян-Өлгий зэрэг аймгуудад ялалт байгуулжээ. Дундговь аймагт МАН ялалт байгуулсан ч Ардчилсан нам хүлээн зөвшөөрөхгүй багагүй хэл ам хийж байгаа бололтой. Хууль бус сурталчилгаа, мөнгө төгрөг тараасан зэрэг үндэслэлээр хэд хэдэн тойрогт шүүхийн маргаантай байгаагаас эцэслэн дүнг танилцуулах боломжгүй байгаа ажээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )