Болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд АН-ын хувьд олуулаа бус олонхоороо суудал авсан талаар АН-ын дарга Н.Алтанхуяг хэлсэн. Өнгөрсөн түүхэнд Ардчиллын салхи сэвэлзээгүй хэд хэдэн аймгуудад энэ удаагийн орон нутгийн сонгуулиар салхи орлоо. Улаан тойргоороо хэзээнээсээ алдартай Төв аймагт л гэхэд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт авч МАН байраа тавьж өгөхөөр боллоо.
Төв аймгийн хувьд 27 сумтай боловч тэдгээрээс таван суманд МАН ялалт байгуулж, үлдсэн бүх сумдуудад АН иргэдийн итгэлийг хүлээсэн байна. АН хэдийгээр олонх болсон боловч орон нутгийн сумдуудын ИТХ-д ихэвчлэн МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Мөн Төв аймгийн Засаг даргаар УИХ-ын дэд дарга асан До.Ганболд сонгогдон ажиллах нь тодорхой боллоо.
А.Тэмүр
Сэтгэгдэл ( 0 )