Дөнгөж сая МАН-аас орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Хуралдааны эхэнд МАН-д итгэл хүлээлгэж, сонгосонд баярлалаа гэдгийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин онцлов.
Улс төрийн ууган хүчний хувьд саналыг машинаар тоолж байгааг сайшаахгүй байгаа аж. Учир нь ИТХ-ын саналыг гараар тоолоход өдийд хариу урьдчилсан байдлаар гарчихсан байдаг. Тэгтэл одоо болтол урьдчилсан дүн гараагүй байгаа нь машинаар санал тоолох нь буруу гэдгийг хэлэв.
Нийлэлийн сонгуулийн ирц бүрдээгүйн хариуцлагыг СЕХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагууд хүлээх ёстой гэдгийг тэд хэлэв. Харин зарим хэсгийн хороонд тус намаас нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар тодруулахад: Манай нэр дэвшигчдийн нэрийг татуулах зорилгоор гүтгэх тохиолдол гарсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа зүйл бий гэв.
Тус нам сонгуулийн албан ёсны дүнг хүлээж байгаа бөгөөд нийслэлд АН, харин орон нутагт 9 аймагт илүүрхсэн гэдгээ хэлэв. Тодруулбал Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ гэсэн есөн аймагт МАН-аас нэр дэвшигчид баттай ялалт байгуулжээ. Харин нийслэлд Багануур, Баганхангай дүүрэгт ялалт байгуулсан. Налайх дүүргийн тухайд тойрогт мөн МАН-ын нэр дэвшигчид олонхи болсон, харин намын жагсаалтын дүн ирээгүй байна гэлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )