Чуулган хойшилж Төрийн ордон хөл хөдөлгөөн багатай байна. Учрыг тодруулахад орон нутгийн сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ирэв. Харин энэ цаг үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр албан өрөөндөө байсан бөгөөд түүнээс тодруулга авлаа.
-Маргааш чуулганыг хойшлуулна гэсэн яриа байна?
- Тэр талаар яригдсан зүйл алга.
- АН олонхоороо ялалт байгууллаа гэж мэдээлж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
- АН 2008 оны орон нутгийн сонгуулиас илүү амжилт гаргасан нь бодит үнэн. Харин ямар байдлаар хэлж байгаа нь тухайн хувь хүний хувийн араншин.
- Маргааш Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөнө гэж яригдаж байна. МАН-ын албан бус бүлэг ямар арга хэмжээ авах вэ?
- Шүүхийн шийдвэрээ л харна шүү дээ. Яг одоогоор шүүхийн шийдвэр гарсан эсэх талаар мэдээлэл алга. Эцсийн шийд гарвал тэр дагуу л явах болов уу даа.
Түүний хариултаас үзэхэд УИХ-ын чуулганд Г.Батхүү, Д.Зоригт нар маргааш тангараг өргөх нь худлаа болж байх шиг байна. Бид маргаантай тус тойргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Finding this post has anrsewed my prayers