Дэлхийн 30 гаруй оронд байнгын төлөөлөгчтэй тус групп одоогоос 2 жилийн өмнөөс Монголд байнгын төлөөлөгчтэй болсноор манай улсын макро эдийн засгийн тайлан хэвлэгдэж эхэлжээ. Монгол улсын хувьд уул уурхай, банк санхүү, дэд бүтэц зэрэг макро эдийн засгийн 15 салбараар тайлан гаргадаг байна. 2013 оны тайлан хэвлэгдэхийн өмнө тус группын төслийн менежер Ерөнхий сайдтай уулзаж, өөрийн сонирхсон асуултууддаа хариулт авсан юм. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрын эдийн Засгийн тэргүүлэх чиглэл уул уурхайгаас өөр юунд чиглэгдэж байгааг тодруулсан. Мөн аль салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилготой байгаа, хөрөнгө оруулагчдад чиглэгдсэн хууль эрх зүйн ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгааг асууснаас гадна олны анхаарлын төвд байгаа Оюу толгойн гэрээтэй холбоотой ямар шинэ мэдээлэл байгаа зэргийг сонирхсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )