Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган 10:00 цагт зарладаад байна. Өнөөрийн нэгдсэн хуралдаанаар:
1. Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал:
2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай /Шинэчилсэн найруулга/, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
3. Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
15.00 цагаас:
“Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )