Оюутолгойн гэрээг өөрчлөх нь зөв хэмээн үзэж УИХ-ын нэр бүхий 23 гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлээд байсан.
Шинэчлэлийн Засгийн газар, УИХ-аар Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар төдийлөн авч хэлэлцэхгүй байсан тул УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюунтолгойн гэрээг үзэглэх үед Сангийн сайд асан, өдгөө УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг дуэльд дуудаж, халз мэтгэлцээнд урьсан. Мэтгэлцээн өнгөрсөн есдүгээр сарын эхээр болох байсан ч эцсийн тов нь энэ сарын 18-нд зарлагдаад байсан билээ. Мэтгэлцээн хэд хэдэн удаа хойшилсоны эцэст өнөөдөр болохоор болсон байна. УИХ-ын дэд дарга С.Баярцогт тэдний мэтгэлцээн Орон нутгийн хурлын сонгуульд нөлөөлнө гэж үзсэнээс энэ сарын 23-нд буюу өнөөдөр болгож хойшлуулаад байв. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээн өнөөдөр 21.25 цагт МҮОНТ-ийн “600 студи”-д болох бөгөөд орон даяар шууд цацагдах юм байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )