УИХ-ын зарим гишүүний тангараг өргүүлэхийг хойшлуулаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

 

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулан 10:00 цагт зарлагдаад байгаа ч хараахан эхлээгүй байна. Учир нь гишүүдийн ирц бүрдээгүй байгаа юм. Үүнтэй зэрэгцэн  өнөөдрийн чуулган хойшилсон гэх мэдээлэл байна.  Энэ талаар эх сурвалжаас тодруулахад:  “УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудал нь хойшилсон. Бусад асуудлыг хэлэлцээд явна.  Чуулган хойшлоогүй” гэж мэдээллээ.

Өнөөдрийн чуулганы эхэнд Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшиж, сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт,  МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч Д.Сарангэрэл нар тангараг өргөх байсан юм. УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшуулсан байна. Учир нь БЗД-ийн нөхөн сонгуульд ялагчийг тодруулж, түүнтэй хамт дэээрх гишүүдийн тангарагийг өргүүлэхээр зэхэж байна.

Бид чуулганы мэдээллийг шуурхай хүргэх болно.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top