Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн хүнийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх байсан. Тодруулбал, МАН-аас намын нэрсийн жагсаалтаар Д.Сарангэрэл, Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт, МАХН-аас жагсаалтаар Ц.Оюунбаатар нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр болж бэлтгэл ажил хангагдаад байв. Гэвч 10.20 цагаас байдал өөрчлөгдөж, чуулганы танхимд зассан ширээ, цагаан эсгий зэргийг хурааж танхимаас гаргасан юм.
Учрыг тодруулахад Баянзүрх дүүрэгт болсон нөхөн сонгуулийн дүнд олонхийн санал авсан нэр дэвшигчийн нэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсний дараа нийт таван нэр дэвшигчийг хамтад нь тангараг өргүүлэхээр болжээ.
Дээр дурьдсан нэр дэвшигчид ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 29-ы өдөр тангараг өргөнө.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )