Өнөөдрийн чуулган хуралдвал дараах асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 10:00 цагт зарлагдаад байлаа. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй байгаа тул эхлээгүй байна. Хэрвээ өнөөдрийн чуулганы ирц бүрдвэл дараах асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал:

Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал:

• Танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭН хийнэ.

2.        “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл:

• Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Л.БОЛД танилцуулна;

• Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

3.       Хадгаламжийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/:

• Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

• Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

4.        “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:

• Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ танилцуулна;

• Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

15.00 цагаас:

•         Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд тавьсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, соёлын өвийн талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуулга”-ын хариуг сонсох юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top