УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өлсгөлөн зарлана гэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 06


МАХН-ынхан Гүйцэтгэх товчооны хурлаараа Засгаас гарахаа мэдэгдээд байгаа. Харин “Шударга ёс" эвсэл Засгаас гарах уу гэдэг олны анхаарлыг татаж байгаа ч одоогоор ямар нэг шийдгүй байгаа юм. МАХН-ынхныг ийм шийдвэр гаргахад  голлох шалтгаан болсон тус намын дарга Н.Энхбаярын хяналтын шатны шүүх хурал маргааш Дээд шүүхэд болно. Үүнтэй холбоотойгоор "Жагсаал цуглаанаар гаршсан  З.Баянсэлэнгэ тэргүүтэй гишүүд даргаа хэлмэгдүүлэхийг эсэргүүцэн өлсгөлөн зарлах нь. Өчигдөр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ  тодорхойгүй хугацаагаар чөлөө авсан нь өлсгөлөн зарлахад биеэ бэлдэхийн тулд ийнхүү чөлөө хүссэн” гэх бор шувуу Төрийн ордонд нисэх боллоо.  Өрнөөд буй нөхцөл байдлаас харахад МАХН-ын дарга Н.Энхбаярын  хяналтын шатны шүүх хурал тун ч дуулиантай болох шинжтэй.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(190.199.243.111) 2015 оны 07 сарын 29

There”s a secret about your post. ICKIYTBHTTY

0  |  0
Top