МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав, ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн их эмч М.Тунсаг нар өнөөдөр МАХН-ын байранд мэдээлэл хийлээ.
Одоогоор экс Ерөнхийлөгчийн онош нь тодрохгүй байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй манай улсад Н.Энхбаярыг эмчлэх, нарийн шинжилгээ хийх боломжгүй гэнэ. Одоогоор түүний биеийн уураг буюу альбимуны хэмжээ нь өдрөөс өдөрт буурч байгаа бөгөөд зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаанд сульдал үүссэн. Ялангуяа зүрхний булчингийн үйл ажиллагаанд тэжээлийн дутагдлын шинж илэрсэн. Цусан дахь билирубин буюу хорт бодисны хэмжээ хэт ихэссэн гэдгийг эмч нар мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярт хийсэн эмчилгээ үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд яаралтай арга хэмжээ авахгүй бол амь насанд нь ч аюул учирч болзошгүй гэнэ. Гэсэн ч тэрбээр өлсгөлөн зарлахад бэлэн байгаа гэнэ. Тодруулбал маргаашийн шүүх хурлаар Н.Энхбаярын эсрэг шийдвэр гарвал шууд өлсгөлөн зарлахаар болсон байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )