Өнөөдөр Ардчиллын баярын өдөр хэмээгээд төрийн ордон баяр наадам, дуу хөгжмөөр дүүрэн байлаа. Үдээс өмнө хуралдаж эхэлсэн УИХ-ын нэгдсэн чуулган үдээс хойш үргэлжлэн хуралдаж ДОХ-ын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгээд хадгаламжийн даатгалын тухай хуулийн хэлэлцүүлэг үргэлжлэн хэлэлцэгдлээ.
Ардчиллын баярын хүрээнд зохиогдож буй "Баялаг бүтээгчдэд талархъя" уулзалт боллоо. Анх удаагаа дэлхийн зах зээлд гаргасан “Чингис бонд” амжилттай арилжагдаж, Монгол Улсын үйлдвэржилтийн эрин үед зарцуулагдах 1,5 тэрбум ам.доллар өнөө өглөө манай улсын төрийн дансанд орж ирснийг Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Н.Батбаяр дурьдсан юм. Тэрээр: “ Өнөөдөр бид мөнгөгүй гэж гараа хамхиж суух цаг биш. Яагаад гэхлээр аливаа тусгаар тогтносон улс мөнгөний гачаалд ордоггүй. Бид баялаг бүтээхийн тулд хүн бүр дор бүрнээ зүтгэх хэрэгтэй.
Шинэчлэлийн Засгийн Газар 100 хоногтоо “Чингис бонд”-ыг дэлхийн зах зээл дээр амжилттай арилжлаа. Энэ бол том амжилт. Тус бондоор дамжуулан Монгол Улс дэлхий нийтэд өөрийгөө дахин хүлээн зөвшөөрүүлж чадлаа. 800-н жилийн өмнө эзэн Чингис хаан дэлхийг эзэлж байсан бол 800-н жилийн дараа “Чингис бонд” дэлхийг эзэлж байна.
Одоо бид энэхүү мөнгөөрөө эхний ээлжинд аж үйлдвэр, төмөр замыг хөгжүүлэх, шинээр барихад ашиглана. Манайхан өмнө 1000 км төмөр зам тавьж байсан бол одоо бид 1800 км төмөр замыг барьж бий болгох гэж байна. Энэ бүхний хажуугаар уул уурхайгаа маш яаралтай эргэлтэд оруулж, Монгол хүн ашгийг нь хүртэх ёстой. Одоо Тавантолгойгоо ашиглаж Монголчууд бид таван үеэрээ баян болох болно” хэмээн сайд Н.Батбаяр ерөөлөө.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 1 )
haritsuulaj yrih zuilee medej yri 800 zuunii daraa ta nar ugui hiij magad seremjletsgeey