Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудал

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 07

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 10:00 цагт зарлагдаад байна. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

1.           Монгол Улсаас гадаад улсад суух зарим элчин сайдыг томилох, эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал /зөвшилцөх/:

-       Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

-      Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ЦОЛМОН танилцуулна.

2.           “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:

-       Хууль санаачлагчийн илтгэлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА танилцуулна;

-       Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Д.ГАНБАТ танилцуулна.

3.            “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:

-       Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ танилцуулна;

-       Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

4.          Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

-       Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ танилцуулна;

-    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

5.           Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

-       Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ  танилцуулна;

-      Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

  15.00 цагаас:

       Монгол Улсын Ерөнхий  “Олон улсын зах зээл дээр арилжаалсан 1,5 тэрбум ам. долларын үнэт цаасны тухай" мэдээлэл хинэ. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top