Н.Энхбаярын өмгөөлөгчид шүүгч, прокуророосоо татгалзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 07

 

Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эрх мэдлээ урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан  хэргээр  анхан болон дунд шатны шүүхээс  4 жилийн ял оноогоод байсан билээ.  Тэгвэл өнөөдөр хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхэд цагтаа эхлэв.  Улмаар шүүгчдэгч Н.Энхбаярын өмгөөлөгчид  шүүгч, прокуророосоо татгалзаж байгаагаа мэдэгдэж  шүүх хурал завсарлалаа.  Тэд: “Дээд шүүх бусад шатны шүүхийн шийдвэрийг хянах ёстой байдаг. Гэтэл хянах биш яллах байгууллага болж байна” хэмээн тайлбарлав. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top