Ц.Нямдорж : Д.Тэрбишдагва удахгүй Алтанхуягаас урвана (дүрстэй)

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 07

2012 оны 09 сарын 08-нд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үг

"Надруу та нар дайрцгаа.  Далан хэдүүлээ нийлээд дайр. Тэгэх тусам ард түмэн намайг дэмждэг юм. Олон удаа сонгосны учир үүнд бий. Миний тойргийг булаагаад авчихаар би яаж нэр дэвших юм.

Өнөөдөр нэг зүйлийг сануулчихъя. Шударга ёс эвсэл АН-тай гэрээ байгуулж тогтоол гаргахдаа "Улс төрийн хэлмэгдүүлэлт хийвэл  хамтарсан засагт орохгүй, тэгвэл засгаас гарна" гэж заасан. Гэтэл энэ тогтоолоо зөрчөөд засагт орох шийдвэрээсээ буцаж чадахгүй байгаа биз дээ.  Одоо ичих ч үгүй албан тушаалын хойноос гүйлдэж байна.  Д.Тэрбишдагва Шадар сайд болох гээд гүйж яваа. Энэ нөхөр  надаас насаар нэг ах.  Намд  1987 онд, 2001 онд, 2002 онд өргөдөл өгч элссэн гэж анкетээ бичсэн байдаг. Энэ нь намын архивт бий. Хэзээ намд элсснээ мэдэхгүй хүн  л жинхэнэ зөнөглөснөө  харуулж байна.  Д.Тэрбишдагва урвагч. Ийм арчаагүй урвагчид л Монгол  төрийг доройтуулж, арчаагүй болгож байна. Д.Тэрбишдагва  ард түмний төлөө дуугарахгүй. Албан тушаалын төлөө л дуугарна. Чи шадар сайд болно ш дээ.  Шадар сайд болох гэж урваж, тогтоолоо зөрчиж,  эзнээсээ урваж байна. Би хэзээ ч албан тушаалын төлөө  урваж байгаагүй мэдэв үү.

Бие даасан шүүхийг  дарамталж байгаад шоронд хийсэн гэлээ. Суллуулах нь яасан юм.  Муусайн урвагчид. Би та нарын талаар дандаа   ярих болно. Ханилж явсан нөхдөөсөө  урвагчид, эзнээ орон шоронд орохоор нүүр буруулдаг юмнууд. Чи удахгүй Алтанхуягаас урвана.  Алтанхуягаа  хажуу бөөр рүү чинь хутга шаана шүү. Ийм хөгийн юмнуудтай нийлж засаг барихаар болж байгаад харамсч байна" хэмээн нэгэн цагт хэлж байжээ.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пуужээ(27.123.214.113) 2013 оны 04 сарын 20

Нямдорж зув ярж байна дахиаД ИХИЙГ ИЛЧИЛ. БАРИМТ ДЭЛГЭ. АРД ТУМЭНД УНЭН ЧУХАЛ БАЙНА.

0  |  0
Пуужээ(27.123.214.113) 2013 оны 04 сарын 20

Нямдорж дэндуу хурц хэлдэг ч гэсэн жинхэнэ унэнийг хэлдэг болохоор бусад нь их эгдууцэж айж дарж авах гэж байгаа нь харагдаж бна. Булхайтай хун л тэгж байна л даа. Тэрбишдагва но той л хун юм бна.

0  |  0
Top