УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж эхний асуудлаа хэлэлцэж эхэллээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсаас гадаад улс орнуудад суух элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн нэрсийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан гишүүдэд танилцуулсан юм. Ингээд Монгол Улсаас БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Г.Батжаргал, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэл, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар О.Дамбийням, Бельгийн Вант Улс болон Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадорж, БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Ж.Сүхээ, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар С.Энхбат, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболд, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишиг нарыг тус тус томилох тухай хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Цолмон танилцуулсанаар нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж эхэллээ.
Дашрамд дуулгахад Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат Кувейт улсад суух элчин сайдаар томилогдохоор Ерөнхийлөгчөөс нэр нь орж иржээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )