Чуулганы нэгдсэн хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар орж ирсэн элчин сайдыг томилох асуудал хэлэлцэгдэж байна. Элчин сайдыг томилох асуудал хэлэлцэж байх явцад Бүгд найрамдах Кувейт улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар суухаар нэр нь өргөгдсөн Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат хэлэхдээ “ Миний хувьд мэдлэг нимгэн учраас ГХ-ны яаман дээр сарын сургалтанд сууна гэх зэрэг зүйлийг ярьсан юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн түүнийг шүүмжлэн “Мэдлэг нимгэнтэй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бүхэл бүтэн нэг улсыг төлөөлж элчин сайдаар суух гэж байгаа хүн ингэж ярьж болохгүй. Энэ тодорхойлолтон дээр чинь гадаад мэдлэг, харилцаа сайн гэсэн байна. Ер нь бэлэг болгон өгч байгаа томилгоо таалагдахгүй байгаа гэж байр сууриа илэрхийлж, С.Энхбатыг шүүмжиллээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )