МАХН-ын мэдэгдэл ”Чингис” бондод нөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 07

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн Газрын тэргүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн юм. Тэрээр саяхан арилжаад ирсэн ЗГ-аас гаргасан 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондын хүүгийн төлөлт хийгээд, хэрхэн дэлхийн зах зээл дээр борлуулсан талаар дурьдлаа. 10 жилийн хугацаатай зээлийн хүүгийн төлөлт 2020 гэхэд төлж дуусгана гэнэ. Харин манайхаас гаргасан бондыг ази, европ төдийгүй дэлхийн томоохон даатгалын компаниуд худалдан авч амжилттай арилжагджээ.

Мөн энэхүү бонд тун ч эмзэг бонд болохыг УИХ-ын зарим гишүүд анхааруулж байлаа. Энх-Амгалан хэлсэн үгэндээ "Саяхан Шударга ёс эвсэл засгаас гарна гэсэн яриа гарсанаас хойш бондын гүйлгээнд нөлөөлсөн" гэв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг: "Одоо хүн бүр дор бүрнээ хичээж, хэлэх үг хийх үйлдлээ хянах хэрэгтэй гэж эвслийн бүлэгрүү хандууллаа.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top