Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь нийт 581 албан хаагчтай Монгол улсын нийслэлийн хүн амын эрүүл мэнд, амь нас, үндэсний аюулгүй байдал цаашилбал монгол хүний удмын сан гээд өндөр хариуцлага үүрч явдаг хариуцлагатай төрийн албан хаагчид бөгөөд хатуу төвлөрсөн нэгдмэл удирдлагатай, босоо тогтолцоотой нийслэлээс төсөв авдаггүй төрийн байгууллага юм. НМХГ-нь санхүүгийн тайлан балансад ямар нэгэн зөрчил дутагдалгүй бөгөөд зөвхөн Нийслэлийн төрийн санд данстай.
Өнгөрсөн сарын 13-ний өдөр Нийслэлийн Засаг дарга холбогдох хүмүүстээ үүрэг өгч НМХГ-ын дансыг нь хаах шийдвэр гаргасан байна. Нийслэлийн Засаг даргад НМХГ-ын гүйлгээний дансыг хаах, нээх эрх байхгүй бөгөөд цаашид төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрчээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Төрийн ажил, алба цалгардах үүнээс үүдээд элдэв асуудал үүсвэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хариуцах ёстой. Энэ бол цэвэр улс төржсөн арчаагүй явдал гэж тус байгууллагынхан үзээд байгаа аж.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )