Н.Энхбаярт оноосон ялыг эсэргүүцэж цаашдаа тэмцэнэ гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 08

Өчигдөр Улсын дээд шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын хяналтын шатны шүүх хурал болж түүнд оногдуулаад байсан “Эрдэнэт” үйлдвэрт  ган бөмбөлөг нийлүүлсэн хэрэг болон ТВ-9 телевизийн  хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т  заасан долоон жилийн хорих ялыг таван жил зургаан сарын хорих ял болгон өөрчилсөн юм.  Энэхүү өөрчлөгдсөн ялын гурван жил нь Өршөөлийн хуулиар хасагдаж байгаа тул  Монгол улсын экс Ерөнхийлөгч 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян  нар  хэвлэлийн бага хурал хийлээ.  Улсын дээд шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэм буруутай гэж үзсэн нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, цаашид хамтран тэмцэх болно гэв.

Г.Энхтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top