УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Шүүхийн шийдвэр эцэслэн гарахаар нь би ярина

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 11

МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог,  Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох,  Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нар нь  сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгуулахаар болсон билээ.  Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.  

-          Таны туслахуудын хэрэг өчигдөр анхан шатны шүүхээс буруутай нь тогтоогдсон шүү дээ. Тэгэхээр?

-          Миний сурталчилгаанд ажиллаагүй.  Харин миний туслахын хувьд хотод миний сурталчилгааг хариуцаж ажиллаж байхадаа Увсад очсон юм билээ.

-          Тэгээд яг мөнгө тараасан юм уу? Үгүй юм уу?

-          Худал юмыг 1000 ярихаар үнэн болдог ш дээ.  Шүүхийн шийдвэр эцэслэн гарахаар нь би ярина. Хуучин би ЕТГ-ын орлогч дарга байсан юм. Тэр үед  Төрийн албаны зөвлөлийн гишүүн байсан юм.  Төрийг албыг улс төрийн лоббиноос хол байлгана гэсэн ажлыг хийдэг байлаа.  Тийм учраас төрийн байгууллагад ямар нэгэн дарамт үзүүлэхгүй гэдэг утгаараа чимээгүй байгаа. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсан хойно та бүхэнд мэдээлэл өгнө.

Тэгэхээр энэ хэрэг  Улсын дээд шүүхэд яригдах хүртэл хүлээх л үлдэж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top