Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн төсөл болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хоёр хуулийн дээр гишүүдийн зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалаа. Хуулинд хүнсний бүтээгдэхүүнийг "баяжуулах" гэж оруулсаныг " баяжуулан тохируулах" гэж оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн баяжуулах төдийгүй зарим нэгэн илүүдэл бодисуудыг хасаж тохируулах хэрэгтэй байдаг гэнэ. Гишүүдийн санал хураалтаар байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.
Мөн зарим хуулийн төслийг хууль санаачлагчидад нь буцаах талаар санал хурааж дэмжлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )