Улсын начин Б.Одхүүд ”нудруулсан” Олимпийн аварга бэртлээ Солонгост эмчлүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

Улсын начин Б.Одхүү хэзээний л зодоон цохион хийж явдгаараа зартай. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын заан Ц.Баярсайхан нарыг зодож танхайрсан хэргээр цагдаагийнханд саатуулагдаж өдгөө хоригдсон байна. Харин түүний доромжлолыг тэвчиж чадалгүй үг сөрснөөр зодуур амссан олимпийн аварга Н.Түвшинбаяр зодооны үеэр авсан бэртэл гэмтлээ эмчлүүлэхээр Солонгос улсыг зорьжээ. Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд толгой, хавиргандаа бага зэрэг гэмтэл авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top