Төрийн албаны даргааар дөнгөж сая Б.Цогоог томилсон билээ. Түүнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
- ТАЗ-ийн дарга боллоо. Албандаа ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ?
- Төрийн албаны шинэчлэл үргэлжлэн явагдаж байгаа. 2008 онд Төрийн албаны тухай хуульд зарчмын өөрчлөлт орсон. Цаашид энэ шинэчлэлийг үргэлжилүүлж, Төрийн албаны бүх хуулийг мөрдөн ажиллах болно. Юуны түрүүнд 2008 онд хуульд орсон өөрчлөлтийг мөрдүүлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах болно.
- Засгийн газрын зарим алдаатай томилгоог засах тухай таны ажлын төлөвлөгөөнд орсон уу?
- Ерөнхийдөө Засгийн газартай холбоотой асуудал яригдаад байна ш дээ тийм ээ. Тэрэн дээр төрийн, улс төрийн албан тушаалаас бусад албан тушаалд түр орлон гүйцэтгэгч гэсэн нэр томъёо хуулийн дээр байгаа. Улс төрийн албан тушаал дээр бол тийм юм байхгүй. Тийм учраас хуулийн хүрээнд ажиллана.
- Таныг төрийн жинхэнэ албанд 15 жил ажиллаагүй гэсэн маргаан байгаа. Үүнд та албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй юу?
- Би дээд боловсрол эзэмшээд улсад 32 жил ажиллаж байгаа. Үүний 28 жилд нь төрийн байгууллагад буюу төрийн албанд ажиллаж байгаа.
- Төрийн жинхэнэ албыг хичнээн жил хаасан бэ? Хуулиндаа 15 жил хаасан байх ёстой гэсэн шаардлагад та нийцэхгүй байгаа болохоор асууж байна л даа
- Төрийн жинхэнэ албан тушаалд 15 жил болон түүнээс дээш жил ажилласан хүн энэ албанд буюу ТАЗ-ийн даргаар томилогддог хуультай. Сая намайг төрийн жинхэнэ алба хашсан уу гэдгийг шалгаж үзээд тогтоосон байгаа. Улмаар төрийн жинхэнэ албыг 19.6 жил хашсан байна гэж тогтоосон.
- Гэхдээ таны ажиллаж байсан газар чинь боловсролын байгууллага ш дээ
- Биш. Боловсролын байгууллага биш.
- Тодруулга өгсөнд баярлалаа
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )